Байгалийн жамаар энгийн ургамал шатахуун болох гэж олон сая жилийг зарцуулдаг. Харин Гентийн их сургуулийн эрдэмтэд илүү богино хугацаанд түлш болгон хувиргах аргыг нээжээ.
Эхлээд өвсийг богино хугацаанд үхүүлээд, дээр нь хүний ходоодонд байдагтай төстэй Клостридий хэмээх бактерийг нэмнэ. Энэ бактери нь декан буюу шатахуун болон онгоцны түлшинд байдаг үндсэн орцыг ялгаруулдаг.
Хэдийгээр декан агаар бохирдуулдаг боловч тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц ойрын хэдэн арван жилдээ ийм түлш ашиглахаас өөр аргагүй гэж эрдэмтэд үздэг аж. Тиймээс дээрх аргаар түлш гарган авах нь ашигтай байх юм.
Шатаахаар нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулдаг учраас декан тийм ч цэвэр түлш биш. Гэхдээ литий батарейтай харьцуулахад их хэмжээний эрчим хүч ялгаруулдаг аж.
Одоогийн байдлаар дээрх аргыг ашиглан хэдхэн дусал био түлш ялгаруулж байгаа боловч зарим нэг ажлыг гүйцэтгэсний дараа ашиг олж болохуйц хэмжээнд үйлдвэрлэх боломжтой гэж судалгааны багийнхан тайлбарлажээ.