Америкийн интернет хэрэглэгчдийн хувийн мэдээлэлтэй холбоотой ноцтой шийдвэр гарлаа. Ерөнхийлөгч Доналд Трамп Обамагийн үед баталсан интернет хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах тухай журмыг хэрэгсэхгүй болгох шийдвэрт гарын үсэг зуржээ.
Обамагийн үед баталсан журмын дагуу интернетийн үйлчилгээ эрхлэгч компаниуд хэрэглэгчдийн мэдээллийг гуравдагч этгээдэд зарахыг хориглосон байсан бөгөөд заавал зөвшөөрөл авах тухай тусгасан байсан юм.
Түүнчлэн хакеруудын халдлагад өртсөн тухайгаа хэрэглэгчдэд даруй мэдэгдэх тухай дурджээ. Харин Бүгд найрамдах намынхан энэ шийдвэрийг хэрэглэгчдэд ойлгомжгүй, интернетийн үйлчилгээ эрхлэгч компаниудад шударга бус шийдвэр гэж үзсэн аж.
Хэрвээ ийм шийдвэр гаргаж байгаа бол Facebook, Google зэргийг мөн ямар эрх үүрэгтэй байхыг тусгах ёстой гэжээ. Гэтэл интернетийн үйлчилгээ эрхлэгчид болон Facebook, Google-ийн бизнес загвар тэс ондоо юм.
Та энэхүү шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Америкийн ISP компаниуд хэрэглэгчийн мэдээллийг чөлөөтэй зарна” нийтлэлээс уншаарай.