Тэрбээр, хэвлэлүүд тэр дундаа “Монгол НD” телевизээр “Иргэн Чулуудайгийн оффшор бүсэд дансны гүйлгээ хийсэн нь нотлогдлоо” гэсэн нэвтрүүлэг хийсэн боловч ямар ч нотлох материал дэлгээгүй. Энэ нэвтрүүлгийг сонгуулийн үеэр гаргасан, цаашид үргэлжлүүлэн нэвтрүүлэг хийнэ гэхэд нь нотолгоотой баримт дэлгэнэ гэж хүлээсэн боловч цуврал нэвтрүүлэг хийгээгүй гэв.
Энэ талаар би хуулийн байгууллагад гомдол гаргаад шалгуулж байна. Иргэн Чулуудай гадаадын эргийн бүсэд данс байгуулаагүй, ямар нэг гүйлгээ хийгээгүй гэдгийг нотлох болно. Би УИХ-ын сонгуулийн маргааш нь цагдаад хандсан. Ийм мэдээлэл анх гаргасан иргэн Ганбаяраас ямар баримтаар ингэж мэдээлснийг тодруулахад, “Гадаадын иргэнээс өгсөн мэдээллийг би нийтэд мэдээлсэн” гэх хариу өгсөн.
Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хуульд зааснаар иргэний нэр хүнд, ажил хэргийг гутаасан мэдээлэл тараасан бол…. гэсэн Иргэний хуулийн үндэслэлээр шүүхэд хандаад байгаа. Шүүхийн шийдвэр гарсан хойно олон нийтэд мэдээлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье гэж хэллээ.