-ТОМИЛОЛТ-
Токио хотоос цаг хүрэхгүй хугацаа зарцуулан хүрдэг Изүнокүни хот бол жилийн аль ч улирлын амралтын өдрүүдээр дотоод, гадаадын жуулчдын хөлөөр тасардаггүй газар.
Зуу хүрэхгүй км/кв газар нутагтай энэ хотод 50 мянга орчим хүн оршин суудаг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газар нутгийн онцлог хийгээд ард иргэдийнхээ хөдөлмөрийг дотоод гадаадынханд гайхуулан, цаашдаа хүн амынхаа тоог өсгөх зорилго өвөртлөн байна.
Япон улсын Гадаад хэргийн яамны урилгаар тус улсад найм хоног аялахдаа энэ хоттой танилцсан юм.
Бүтэн өдрийн турш энд ирсэн жуулчид уйдах завгүй олон сонирхолтой зүйлсийг үзэх боломжтой.
ХАЛУУН РАШААНЫ ӨЛГИЙ НУТАГ
Өвлийн хүйтэнд задгай дээвэр дээр халуун рашаанд хэвтэнгээ одот тэнгэрийг ажиглан, олон зүйлийг эргэцүүлнэ гэдэг үнэхээр гайхамшиг. Халуун уур савсаад л, харин хүзүү, нүүрийг хүйтэн салхи элбэх нь хоёр өөр мэдрэмжийг зэрэг мэдрэх боломжийг олгоно.
Изүнокүни “онсэн” буюу халуун рашаанаараа алдартай. Изү хойгоос эх авсан халуун рашаануудын зарим нь 1300 жилийн түүхтэй гээд бодохоор халуун рашааны өлгий нутаг гэж хэлж болохуйц. 30 гаруй дэн буудал, зочид буудлууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Рашаанаа дагаад үндэсний хэв шинжийг агуулсан байх нь элбэг. Таныг буудалд өрөө авмагц юката буюу халуун рашаан, гэрт өмсөхөд тохиромжтой зуны кимоног өгнө. Зургаан давхар зочид буудлын дээвэр дээр тухлах боломж энд бий. Буудалд нэг өдөр тухлахад дунджаар 200 орчим мянган төгрөгийн үнэтэй аж.
Бас нэг онцлох зүйл нь энэ хотод хөлийн халуун рашаан элбэг. Найман байршилд амрангаа халуун рашаанд хөлөө дүрэн тухлах боломжтой. Хамгийн гоё нь үнэгүй.

ПАНАРОМА ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Харин дараагийн таны үзэх ёстой газар бол Панарома цэцэрлэгт хүрээлэн. Япончуудын дээдлэн хүндэлдэг Фүжи хайрханыг хамгийн ойроос харах боломжийг энэ хот олгодог. Ингэхдээ агаарын лифтэнд сууж 1.8 км замыг таван минутад туулж Кацүраги уулын оргилд гарна. Эндээс л жинхэнэ панаромаг харах боломжтой.
Фүжи уул, Суруга тохой, Хаконэ, Амаги уулс, далай, Изүнокүни хотыг бүтэн харахад ердөө тавхан минут зарцуулна. Үүнээс гадна Фүжи уулаар гоёсон бэлэг дурсгалын дэлгүүрээр орох, хөлөө халуун рашаанд дүрэх, шүтээнд хүслээ дайх гээд олон зүйлийг уулын оргил дээр хийхээр тохижуулсан байна. Агаарын лифтэнд суугаад энэ олон сайхан зүйлийг үзэхэд 1300 иен буюу 30 орчим мянган төгрөгийн үнэтэй.

ӨВ СОЁЛОО ҮР ХОЙЧДОО
1853 онд байгуулагдсан Япондоо хамгийн эртний төмөр хайлуулах зуух гэгддэг “Нираяама Ханшяро” зуух. Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн энэ зуухны түүхийг жуулчдад сонирхолтой байдлаар танилцуулж байгаа нь үнэхээр таалагдсан.
Хамгийн гайхалтай нь зуухыг бүрэн бүтэн авч үлдэхийн тулд гадна талд нь хамгаалалт хийх гэж бүтэн гурван жилийн турш мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн гээд бодохоор тэд үнэхээр аливаа ажлыг хийгүй хийдэг гэдэг нь харагдаж байв.
Төмөр хайлуулах зуухтай танилцах тасалбараа аваад гурван хэмжээс үзвэрийн танхимд тухлан, зуухыг анх барьсан, ямар үе шатыг туулсан энэ бүхэнд хэний үүрэг чухал байсан бэ гэдгийг үзэх боломжтой. Эндээс гараад түүхийн хуудсыг сөхөн, бодит байдал дээр танилцана. Ингээд л ногоон өмсгөл бүхий хөтөч таныг дагуулан үүх түүх, үзэж харах зүйлсийг нэгд нэгэнгүй тайлбарлах нь тэр. Хөтөч нар нь бүгд тэтгэврийн насны хөгшчүүл. Тэд өөрийн нутгийн сонин сайхныг бусдад таниулах үүднээс сайн дураараа ямар нэг цалин хөлсгүй ажилладаг юм билээ.
“Нираяама Ханшяро” зуухыг барихад тухайн үеийн Изүнокүни хотын захирагч Эгава Тарозаймон Хидэтацү чухал үүрэг гүйцэтгэжээ. Нутаг орондоо эр зориг, хийж бүтээсэн зүйлээрээ алдаршин үлдсэн түүний өргөө өнөөдөр жуулчдын үзэх, сонирхох газруудын нэг болсон байна. Түүний өргөөнд олон төрлийн эмийн ургамал ургадаг, хажууд нь анхны талхны үйлдвэр байдаг гээд сонирхолтой газруудын нэг. Тиймээс ч түүний өргөөг соёлын өвд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа аж.

30 МИНУТАД ХЭДЭН ГҮЗЭЭЛЗГЭНЭ ИДЭХ ВЭ
Изүнокүни хот гүзээлзгэнэ, жүрж, ногоон цайгаараа алдартай. Айл бүрийн хашаанд жүржийн мод ургасан байх бөгөөд нам гүм энэ хотын өрх бүр гадаа талбайдаа будаа, тариа, хүнсний ногоогоо тариалчихна.
Тэр дундаа гүзээлзгэнийн талбай их сонирхолтой. Хуруун чинээ том том гүзээлзгэнийг хүлэмжид ургуулж, жуулчдын сонирхлыг татах боломжийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл 15 мянган төгрөг өгөөд 30 минут гүзээлзгэнийг дураараа идэх боломжтой. “Оюутнууд их сайн иддэг юм. Хамгийн ихдээ 30 минутад 100 гүзээлзгэнэ идсэн хүн бий” хэмээн хүлэмжийг хариуцан ажиллуулдаг эмэгтэй сонирхуулж байсан юм.

ТӨГСГӨЛД НЬ
Энэ мэтчилэн энэ хотод үзэж сонирхох зүйл ихтэй. Түүнээс гадна иргэндээ чиглэсэн олон давуу талыг ч бүрдүүлжээ. Зургаан төв эмнэлэг, зургаан хоёр дахь шатлалын эмнэлэг, 28 клиниктэй. Бусад хотуудаас нисдэг тэргээр өвчтөнөө авчирдаг энэ хотын эмнэлэг үйлчилгээ, эмчилгээ сайтай тул олон газраас хүмүүс ирдэг байна. Бага насны хүүхдийн шүдийг төлбөргүй үзэж, эмчилдэг, мөн сургууль нь үнэ төлбөргүй, дээр нь сургалт сайтай учир бага насны хүүхэдтэй гэр бүлүүд Изүнокүниг зорих нь нэмэгдэж байгааг хотын захиргаанаас онцолж байсан. 30 томоохон цэцэрлэгт хүрээлэнтэй, дугуйн хамгийн урт замтай учир дугуйчид ирж бэлтгэл хийдэг, цэнгэг усны загасчлал хөгжсөн гээд дурдвал олон давуу тал бий.
Энэ бүгдийг үзэж сонирхож явахдаа ядаж нэг аймгийг ийм болгочихвол гэсэн цагаахан атаархал тээж явсан юм. Орон нутгийн хөгжил их чухал. Юу байна түүнийгээ хөгжүүлж, иргэдээ татах хэрэгтэй юм байна гэдгийг Изүнокүни хот ойлгуулсан.
Ямар ч улсад нийслэл, хүн ам ихтэй газар амьдарснаас илүүтэй иймэрхүү тайван газар байх нь хүндээ ээлтэй. Хүүхэд эрүүл өснө, хүмүүс бухимдалгүй. Ийм нөхцлийг л бүрдүүлэх хэрэгтэй юм байна.

Бас нэг авууштай нь татварын тогтолцоо. Токиод хүн ам их, татвар нь өндөр. Гэтэл жижиг хотуудын татвар багаас үүдээд төсөв багасч, хөгжих боломж муу. Тиймээс энэ хотод төрсөн, ажиллаж амьдарч байсан хүмүүс татвараа хотдоо өгнө гэдэг сонголтыг хийх системтэй.
Ингэснээр иргэдийн төлөх татвар багасч, хотуудад ч хөрөнгө оруулалт орж ирнэ. Хот харин татвараа өгснийх нь төлөө урамшуулал олгодог. Нутагтаа үйл ажиллагаа явуулж буй газруудаар үйлчлүүлэх гэх мэт. Татварын систем нь их зөв аж. Тиймээс туршлага судлах зайлшгүй шаардлагатай.
Арлын орны хувьд газар нутгийн 80 орчим хувь нь уулархаг газраас бүрддэг учраас тал газрыг утгаар нь ашигладаг. Тиймдээ ч хотууд нь хил залган оршдог. Нэг хотоос гараад л нөгөө хот руу хөл тавих нь тэр. Хүн ам ч манайтай харьцуулах юм биш. Гэлээ гээд бид боломжгүй, бүтэхгүй гэж харж болохгүй. Жил бүр манай дүүрэг, аймгуудын төлөөлөл Япон улстай найрсаг харилцаатай хот, мужуудаас туршлага судалсаар олон жилийг ардаа үдсэн.
Тиймээс цаашид аймгийг ийм болгохын төлөө анхаарлаа хандуулж, сайн жишээ болох болов уу гэсэн итгэлээр энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе.