Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, сурагчид Монгол Ньюс мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн сарын 27-нд тус сургуулийн ахлах, дунд ангийн бүх сурагчид багш нар хичээлээ олигтой заахгүй, дохионы хэлээр биш амаар хичээлээ заадаг учраас ойлгодоггүй. Тиймээс бидний суралцах эрх зөрчигдөж байна хэмээн жагсаал зохион байгуулсан.
Энэ асуудал газар авч тус сургуульд хяналт, шалгалт хийх шийдвэр хүртэл гараад байсан юм. Тэгвэл тус сургуулийн зүгээс багш нарынхаа ур чадварыг сайжруулах тал дээр анхаарах болно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Мөн өмгөөлөгч Г.Батбаяр цөөн хэдэн хүүхдийн хийсэн жагсаалаас үүдэн эрхзүйн чадамжгүй эмэгтэй сурагчаас ярилцлага авч, эмэгтэй сурагчдад бэлгийн дарамт үзүүлж байсан гэх худал мэдээлэлийг тараасан байна гэдгийг хэлэв. Сурагчдын ихэнх нь дотуур байранд амьдардаг хэдий ч бэлгийн дарамт үзүүлэх боломжгүй, эмч нарын үзлэгт хамрагддаг гэдгийг онцолсон юм. Мөн өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн зүйлс тус сургуулийн нэр хүндэд халдсан хэрэг боллоо гэв.