УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ. Гэвч УИХ-ын гишүүн С.Жавхлан хаврын чуулганы нээлтэд оролцож чадахгүй гэдгээ мэдэгдлээ. Чуулганы нээлтэд оролцож чадахгүй болсон шалтгаанаа тэрбээр ийнхүү тайлбарлалаа.
"Ханш нээгдсэн энэхүү сайхан цаг мөчид УИХ-ын чуулганы танхим гэхээсээ илүү уул усныхаа овоон дээрээс Монгол түмэндээ үнэнээр мэндчилье гэж хичээнгүйлэн хүслээ. Та бүхнийгээ мөн Монгол орноо даатгаж, уул ус овоондоо үнэнийг өчих цаг ирсэн учир маргааш болох чуулганы албан ёсны нээлтэд миний би Бурхан Халдун ууланд байх болно" гэв.
Түүнчлэн тэрбээр Бурхан Халдун ууланд хийсэн, хэлж ярьсан бүхнээ тун удахгүй олон нийтэд тайлагнана гэлээ.