Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
-Сургалтын чанар хангалтгүй хэмээн сурагчдынхаа эсэргүүцэлтэй тулгараад байгаа нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн багш, удирдлагууд мэдээлэл хийж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах тал дээр анхаарах болно гэж мэдэгдлээ.
-УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-аар батлахаар яаравчилж буй Төсвийн тодотголд дүгнэлт хийх Ажлын хэсэг байгуулснаа өнөөдөр мэдээлэв.
-Монгол-Орос хоёр орны залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулах гэж буй талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
-Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд зөвхөн прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй байхаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хуульчилсан нь иргэний эрх зөрчиж байна гэсэн өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 12-ны өдөр болно.
-Ганц бие аавуудад хандах хандлага, тэдний болон аавтайгаа өсөж буй хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийн талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй хийсэн "Ганц бие аавуудыг нийгэм өрөвддөг ч үнэндээ МАШ САЙН ААВУУД БАЙДАГ" ярилцлагаас уншина уу.
-УИХ-ын гишүүн С.Жавхлан маргааш эхлэх хаврын чуулганы нээлтэд оролцож чадахгүй бөгөөд энэ шалтгаанаа "Ханш нээгдсэн сайхан цаг мөчид УИХ-ын чуулганы танхимд суухаас илүү уул усныхаа овоон дээрээс Монгол түмэндээ мэндчилэхийг хүслээ” хэмээн өнөөдөр мэдэгдэв.
-ОХУ-ын Санкт-Петербург хотын метроны буудалд өчигдөр болсон дэлбэрэлтэд монгол иргэд өртөөгүй гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
-Засгийн газрын хуралдаанаар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д өөрчлөлт оруулан, “Монгол зэс” корпорацийн төлөөлөл О.Орхон, М.Мөнхбаатар, Д.Ганболд нарыг чөлөөлсөнтэй холбогдуулан тэд Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдээд байна.
-Сэтгүүлч Р.Адъяасүрэнгийн Япон улсад ажилласан тухай "ЯПОН ОРНООР: Аймгуудыг ийм болгочихвол..." сурвалжлагаас хөгжил дэвшлийг хэрхэн эхлүүлэх талаар мэдээлэл авах боломжтой.
-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэмээн буруутгагдаж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хуралдаан болж, Г.Маралмаад 23, Т.Цогтод 20 жилийн ял оноолоо.
-БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзан, хоёр орны байгаль орчны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
-Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Чулуудай өөрийх нь талаар “Оффшор бүсэд данс нээсэн, их хэмжээний мөнгөний гүйлгээ хийсэн” гэх мэдээллийг няцааж, байр сууриа илэрхийллээ.
-Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн тарифыг тэглэсэн хөнгөлөлтөд 150 мянган орчим хэрэглэгч хамрагдаж, шөнийн тарифт тоолууртай 108 мянган хэрэглэгч 100 хувь, 40 мянга орчим хэрэглэгч 50 хувийн хөнгөлөлт эдэлсэн талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мэдээлжээ.
-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамын хөдөлгөөнийг бүр хаахгүйгээр хэсэгчилж засварлахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад даалгалаа.
ДЭЛХИЙ ДАХИНД
-АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Обамагийн үед баталсан интернет хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах тухай журмыг хэрэгсэхгүй болгох шийдвэрт гарын үсэг зуржээ.
-Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Сири дэх цэргийн ажиллагаагаа шинээр эхлүүлнэ хэмээн мэдэгдлээ.
-БНСУ-ын хамгийн өндөр барилга, дэлхийд өндрөөрөө тавдугаарт эрэмбэлэгдэх Лотте Уорлд Тауэр өнгөрсөн даваа гарагт сүр дуулиантайгаар нээлтээ хийлээ.
-Исламын шашин шүтдэг 10 сая гаруй иргэд оршин суудаг Шинжаан-Уйгарын өөртөө засах орны иргэдэд тавих шаардлагуудаа БНХАУ-ын Засгийн газар улам чангатгасаар байна.
-Yahoo-г худалдан авсан Verizon компани өнгөрсөн хугацаанд гарсан олон сөрөг мэдээллийн улмаас Yahoo-гийн нэр хүнд, хувьцааны үнэ унасантай холбогдуулан компанийнхаа нэрийг өөрчлөх шийдвэр гаргажээ.
-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын сүүлчээр ОХУ-д айлчилна.
-Сэтгүүлч Х.Көгершин "Унадаг дугуйн замаа ХӨГЖҮҮЛСӨН ХОТУУД" нийтлэлдээ АНУ, БНХАУ, ОХУ, Япон, Дани зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарал тавьж байгааг хөндлөө.
-БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын тэргүүн Мун Жэ Ин, Ард түмний намын Ан Чоль Су, Солонгосын эрх чөлөөний намын дарга Хон Жун Пё нар нэр дэвшин өрсөлдөхөө мэдэгдсэн байна.