Манчестерийн их сургуулийн эрдэмтэд графен шүүлтүүрээр далайн усыг давснаас нь салгаж, хүн ууж болох ундны ус болгох аргыг нээжээ.
Өмнө нь энэ аргыг туршиж байсан боловч жижиг ширхэгтэй давсыг шүүж чадахгүй байсан аж. Харин одоо давирхайн давхарга нэмж байрлуулснаар асуудлыг шийдвэрлэжээ.
Манчестерийн их сургуулийн эрдэмтэд 2004 онд анх энэ аргыг танилцуулж байсан бөгөөд тухайн үед ердөө дан давхарга бүхий графен ашиглаж байсан юм. Харин одоо лабораторийн нөхцөлд исгэж гарган авсан графеныг ашиглаж байгаа аж.
Энэ графен нь нэг нанометр хүрэхгүй хэмжээтэй нүхнээс бүрдэх бөгөөд давс дамжиж өнгөрөхийг зогсоохын тулд ийм жижиг нүхтэй болгожээ. НҮБ-ын тооцоогоор 2025 он гэхэд дэлхийн хүн амын 14 хувь нь ундны усны гачигдалд орох юм.
Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотой энэ асуудлын улмаас далайн усыг ундны усанд ашиглах, хямд аргыг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай.