Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ буурсаар байна. Төв банкны мэдээллээр хоёрдугаар сарын эцсийн дүнгээр 1.05 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь жилийн өмнөх үеэс 12.5 хувиар буураад байгаа үзүүлэлт болж байна. Гадаад валютын албан нөөц сарын дүнгээр 6.2 хувиар оны эхнээс 19.1 хувиар буурчээ.
Энэ нь улсын гурван сарын хэрэгцээг хангах хэмжээ юм. 2016 оны төгсгөлд буюу 11 сард нөөц 1.3 тэрбум төгрөг болтол өсөж, 2016 оны зургаадугаар сараас хойших дээд цэгтээ хүрч байжээ. Монголбанканд иргэд, аж ахуйн нэгжээс худалдаж авсан алтыг мөнгөжүүлэх аргаар нөөцийг өсгөж байсан юм. Мөн 2016 оны сүүлийн саруудад дэлхийн зах зээлд нүүрсний үнэ огцом өссөн нь орох валютын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Төв банк хамгийн сүүлд БНХАУ-ын Ардын банканд төлөх ёстой байсан своп хэлцлийн өрийг сунгасан талаар мэдээллээ.
Своп хэлцлийн хугацааг сунгаснаар гадаад өрийн дарамт буурч байгаа гэж үзсэн юм. Учир нь шаардлагатай тохиолдолд гадаад валютын эх үүсвэр татах нөөц төлөвлөгөөтэй болж байна. Олон Улсын Валютын Сантай хамтарч хийсэн төсөөллөөр 2022 оны эцэс гэхэд валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэдгийг Монголбанкны зах зээлийн газраас мэдээлжээ. Валютын нөөц нэмэгдэж, эдийн засагт эерэг өөрчлөлт гарснаар хөрөнгө оруулагчдын Монгол Улсыг үнэлэх үнэлэмж сайжрах юм.
М.Дэлгэрмаа