Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүдийн цалингийн талаар хэвлэлийн бага хурал хийж байна.
Тус үйлдвэрийн захирлуудын цалингийн мэдээлэл өмнө нь Орос, Монгол хоёр орны гэрээгээр нууц байсан. 100 хувь Монголын компани болсноор нээлттэй болж байгаа юм.
Эрдэнэт үйлдвэрийн захирлаар Х.Бадамсүрэнг томилсны дараа Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга Кутлинаас цалингийн тухай албаны бичиг ирсэн.
Өмнө нь ерөнхий захирал 20 мянган ам.долларын цалинтай байсан. Ерөнхий захирал, захирал, дэд захирлуудын ээлжийн амралтаар сарын цалинг нь гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хангамж өгнө гэсэн байсныг хориглосон.
Мөн осолд орвол таван сарын цалинг нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж өгөх тухай заасныг зогсоосон. Дээр нь Эрдэнэт үйлдвэрийн бүх захирлуудад гэрээний дагуу Улаанбаатар хотод 750 гаруй сая төгрөгөөр 4-5 өрөө байр үйлдвэрийн зардлаар авч өгдөг байсныг энэ удаа болиулсан.
Энэ мэт цалин хангамж эдлэх тухай 14 зүйл заалттай албан бичгийн төслийн 4-ийг нь зөвшөөрч, 10-ыг хориглосон.
Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн сарын цалин 4000 ам.доллар байсныг зогсоож, Засгийн газрын журмаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тогтох нь зүйтэй гэж үзсэн гэж мэдээллээ.