Оюутолгой компанийн Үйлчилгээний гэрээ хариуцсан ажилтан Г.Солонго тус компанийн худалдан авалтын бодлогыг танилцуулж байна. Өнгөрсөн онд нийт 63 сая ам.доларын бараа, үйлчилгээг ханган нийлүүлэгчдээс авсан бол энэ онд зөвхөн Өмнөговийн ханган нийлүүлэгчидтэй 80 орчим сая ам.долларын гэрээ хийхээр төлөвлөжээ. Оюутолгойгоос зарцуулж буй 10 доллар тутмын 8-ыг нь дотоодын ханган нийлүүлэгчдэд төлсөн байна.
Оюутолгойн ханган нийлүүлэгч бол хөнгөлөлттэй зээл авна.
Уул уурхайн бусад компанитай харьцуулахад дотоодын ханган нийлүүлэлтийн хэмжээ харьцангуй өндөр байгааг дурдав. Гол нь цаг хугацаандаа бараа бүтээгдэхүүнээ нийлүүүлэх нь чухал гэсэн юм. Ханган нийлүүлэгчдээ хөгжүүлэх зорилгоор сар бүр уулзалт зохион байгуулдаг тул эдгээр уулзалтад оролцон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.
Баяжмалын уутыг өмнө нь гаднаас худалдан авдаг байсан бол саяхнаас дотоодоос хангах болжээ. Мөн арилжааны банкуудтай гэрээ байгуулж, Оюутолгойн ханган нийлүүлэгч бол хөнгөлөлттэй зээл авах боломжийг бүрдүүлсэн байна.
Mongolia mining үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулж буй хурал 12-14 цагийн хооронд завсарлалаа. Үдээс хойш "Эрдэнэс Монгол" компаниийн төлөөлөл танилцуулгаа хийнэ.