Бээжин хотноо дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болсон “Транзит Монгол-2017” форумд Монгол Улсын тээврийн томоохон салбар болох төмөр замын тээврийн асуудлаар хэлэлцсэн билээ.
Манай улсын төмөр замын тээврийн коридор нь Ази-Европыг холбосон олон улсын тээврийн коридоруудын нэг болохын хувьд БНХАУ-ОХУ, БНХАУ-Европ болон эсрэг чиглэлд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, ачаа урсгалын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар төмөр замын салбарын хөгжилд онцгой ач холбогдолтой.
Форумын үеэр УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа УБТЗ-ын өнөөгийн байдал болоод шинэ дэвшилтэт өөрчлөлтүүдийн талаар танилцуулсныг товчлон хүргэж байна.
- Дөт зам
ОХУ-ыг БНХАУ-тай холбож буй гол төмөр зам 1110 км жилдээ дунджаар 20 сая тн ачаа тээвэрлэж байна. Энэ нь
-Казахстаны корридороос 513 км дөт
-Манжуурын коридороос 748 км дөт юм.
- Ачааны хэмжээ өссөн
Монголын төмөр замаар тээвэрлэгдэж буй ачаа 2008 оныхтой харьцуулахад 2016 онд 20 хувиар өссөн.
- Ачаа шилжүүлэх хугацаа богиноссон
• Замын-Үүдэд чингэлэг шилжүүлэн ачихад зарцуулах хугацааг 420 минутаас 240 минут болгосон.
• Шилжүүлэн ачилтын зардал 65 хувиар буурсан
- Дамжин өнгөрөх хугацаа хурдассан
• Дамжин өнгөрөх хугацааг ОХУ-БНХАУ 28 цаг, БНХАУ-ОХУ 31 цаг болгон хурдасгасан.
• Хоногт ачаа тээвэрлэх зай 850-950 км болсон
- Тээврийн үнийн хөнгөлөлт
-ОХУ-БНХАУ 1-р бүлэг 50%, 2-р бүлэг 30% /мод /15%/, нефть /15%//
-БНХАУ-ОХУ 1, 2-р бүлэг 60 хувь /кокс /50%//
- Нөөц
Жилдээ Монголын нутгаар 800-1000 галт тэрэг дамжуулан тээвэрлэх нөөц байна.
БНХАУ-аас Европ руу 2016 онд 1702 галт тэрэг аялснаас Монголын нутаг дэвсгэрээр167 нь дамжин явжээ.
Хүрэх үр дүн
- Нэгдсэн бичиг баримттай болох
- Гааль тээвэрт ачааны нэгдсэн ангилалтай болох
- Мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох.
Цаашид энэхүү нөөц боломжийг бүрэн ашиглаж:
- тээврийн хэмжээг 36 хувиар нэмэгдүүлж,
- хоногт ачаа тээвэрлэх зайг 950-1100 км – д хүргэж
- Монголын нутгаар хоногт хамгийн багадаа 3 галт тэрэг буюу жилдээ 1100 доошгүй галт тэрэг, 90000TEU-гээс доошгүй чингэлэг өнгөрүүлэх боломжийг бий болгох аж.