Наймдугаар сард АВАРГА роботууд тулалдана

Сэтгүүлч А.Ихсанаа

2017-04-06 08:20 GMT+8

Аль 2015 онд МегаБот роботыг бүтээсэн Америк инженерүүд Япончуудын бүтээсэн Куратас роботыг тулаанд дуудсан. Тэгвэл хоёр жилийн дараа эдгээр мекүүд хоорондоо тулалдах тов дахин гарлаа.


 
МегаБотын зарласнаар тулаан наймдугаар сард болох аж. Америкчуудын бүтээсэн робот 4,8 метр өндөр, 12 тонн жинтэй бөгөөд дотор нь хоёр хүн сууж болно.
 
Гэхдээ өнгөрсөн хугацаанд роботыг бүтээх явцад оруулж байсан бичлэгт эцсийн байдлаар бэлэн болсон загварыг огтхон ч харуулаагүй юм. Харин удахгүй оруулах бичлэгт бүрэн угсарч дууссан роботыг үзүүлэх аж.
 
Японы Суидобаши хүнд үйлдвэрийн бүтээсэн Куратас робот нь дотор нь мөн л хүн сууж болдог 3,9 метр өндөртэй бөгөөд 1,3 сая ам. долларын үнэтэй.


 
Одоогийн байдлаар роботуудын тулаан хаана болох нь тодорхойгүй бөгөөд өмнө нь төлөвлөсөн газартаа болж чадаагүй учраас энэ удаад нууцлахаар шийджээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 41 санал өгсөн байна.

Дээшээ