Уул уурхайн ханган нийлүүлэгчид, тэдний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид жил бүрийн энэ өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт тал талаас цугладаг. Тэд өдгөө долоо дахь жилдээ болж буй "Mongolia mining 2017" үзэсгэлэнд оролцохоор Монгол Улсын өнцөг булан бүрээс ирдэг болжээ.
Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон энэ салбарт дотоод, гадаадын ямар шинэ компани нэмэгдэж, тэд ямар бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, үйлчилгээ санал болгох бол гэсэн хүлээлттэйгээр уул уурхайн бүхий л компани энэ үзэсгэлэнд идэвхтэй оролцдог юм.
Үзэсгэлэнд анх удаа оролцож буй "Шинэ гантиг" компанийн менежер С.Пүрэврагчаатай ярилцлаа. Тэд хүнд даацын буюу 3 хүртэл тонны жинтэй баяжмал тээвэрлэх шуудай үйлдвэрлэдэг.
Зэсийн баяжмал чийгтэй байдаг тул тээвэрлэлтийн явцад илжрэх эрсдэлтэй. Иймд "Шинэ гантиг"-ийнхан нарны хэт ягаан туяаны хамгаалалттай шуудай үйлдвэрлэдэг байна.
Гэрэл зураг, видеог бэлтгэсэн О.Сүхбат