Хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын старт-ап “Mobvoi” компани Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компаниас 180 сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа. Ийнхүү тус компани автомашины технологи үйлдвэрлэлийн зах зээлд хүч үзэхээр болж байна.
2012 онд “Google”-д ажиллаж байсан хэсэг хүмүүсийн үүсгэн байгуулсан “Mobvoi” компани дуу хоолой таних систем, хиймэл оюун ухааны технологио ашиглан “Volkswagen” болон бусад брэндийн автомашинуудад зориулсан бүтээгдэхүүн буюу дуу хоолой таньж, мэдээлэл өгдөг ухаалаг толь үйлдвэрлэж эхэлнэ гэдгээ албан мэдэгдэлдээ онцолсон байна.
Сүүлийн үед БНХАУ-ын технологийн салбарт тэргүүлэгчид авто зах зээлд өөрчлөлт хийж чадахуйц технологийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах болжээ. Тухайлбал, “Alibaba” групп автомашинд зориулсан голограм дүрслэл бүхий дэлгэц үйлдвэрлэдэг “Wayray” компанид хөрөнгө оруулж эхэлсэн бол “Wechat”-ийг хөгжүүлэгч “Tencent” компани “Tesla”-ийн таван хувьтай тэнцэх хувьцааг аваад байна.
Н. Номин-Эрдэнэ