“Утааны эсрэг ээж аавууд” ТББ хэвлэлийн бага хурал хийж байна.
Тэд “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн талаар танилцуулан, энэ хөтөлбөрт нийт 9,9 их наяд төгрөг зарцуулна гэв. Тэдний байр суурийг хүргэж байна.
Судлаач н.Сүхгэрэл: Дэлхий нийтээрээ нүүрсийг агаарыг бохирдуулагч гэж үзэн, нүүрсний уурхай шинээр байгуулахыг зогсоох талаар ярьж байна. АХБ, Дэлхийн банк гэх мэт олон улсын томоохон санхүүжүүлэгчид энэ төрлийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Гэтэл манай улсад эсрэгээрээ буюу бүх орон даяар нүүрсээр ажиллах станцууд барихаар төлөвлөжээ. Үүгээр зогсохгүй хаа байсан Өмнөговь аймгаас нийслэл рүү нүүрс тээвэрлэхийн тулд олон тэрбум төгрөгийн үнэтэй (650 тэрбум төгрөг ) авто зам барих гэж байна. Гэтэл нийслэл хот ундны усны хомсдолтой.
“Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т юу юу хийхээр тусгав?
- Гэр хорооллын өрхүүдийн хэрэглэдэг, түлшний стандартыг шинэчилнэ.
- Сайжруулсан түлш гэж нэрлэдэг байсан бол цаашид боловсруулсан түлш гэж нэрлэнэ.
Ухаа худагийн нүүрснээс 4 төрлийн бүтээгдэхүүн гаргадгийн нэг нь завсрын бүтээгдэхүүн юм. 3 см-ээс доош буюу жижиг хэмжээтэй тул иргэд шууд түлэхэд тохиромжгүй гэж Эрчим хүчний яам үзжээ. Мөн энэ нүүрсийг нийслэлд авчрахын тулд шинэ авто зам барина. Дараа нь сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрүүдэд хэлбэрт оруулна.
Үйлдвэрээс гарах, сайжруулсан түлшний нэг тонн нь 125 мянган төгрөгийн үнэтэй байна.
- Ухаа Худагаас уурхайгаас нэг тонн нүүрсийг машинд ачихад 1000-5000 төгрөг,
- Авто замаар УБ хүртэл тээвэрлэхэд 50 000 төгрөг,
- Боловсруулах үйлдвэрээр дамжих өртөг 70 000 төгрөг. Нийлээд нэг тонн боловсруулсан нүүрсний үнэ 125 000 байна гэж тооцоолжээ.