-Монголчуудын 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй-
2013 онд Монгол Улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэсэн дүн гарчээ.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлдэг бөгөөд үүний 2.3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байгаа аж. Жилээс жилд нийгмийн хөгжил дэвшил, хотжилттой холбоотойгоор иргэдийн дунд сэтгэл гутрах эмгэг нэмэгдэх хандлагатай байна.
Тиймээс ч энэ чиглэлд анхаарал хандуулах үүднээс энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Сэтгэл гутралын тухай ярилцъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Иргэдэд сэтгэл гутрах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн тусламжийг эрэлхийлэх, хүртэх ёстой гэдгийг таниулах нь чухал.
Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг бөгөөд 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэж байна.
ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орноос зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар эрэмблэхэд Монгол Улс 7-рт жагссан байна.
Л.НАСАНЦЭНГЭЛ: МАНАЙД ЖИЛД 40 МЯНГАН ХҮН ХАНДДАГ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Наранцэнгэл Монгол Улсад энэ төрлийн эмгэг ямар нөхцөл байдалтай байгаа талаар ийнхүү ярьж байна.
-Сэтгэл гутрах эмгэг нь зонхилон тохиолдох зургаан сэтгэцийн эмгэгийн нэг. Нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол төдийлэн сайн биш байгаагаас шаардлагатай үед тусламж авч чадахгүй байна. Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тусам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Амиа хорлолт 16 -34 насны залуусын дунд элбэг.
Өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй
Сэтгэл гутралын үед аливаа зүйлд идэвх сонирхолгүй болж, нойр, хоол, бэлгийн дур сонирхол буурдаг. Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн эмгэгээр өвддөг гэж үздэг. Манай СЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар
- Өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь, тэр дундаа охидын дунд сэтгэл гутрах, түгших эмгэгтэй,
- Төрсөн зургаан эмэгтэй тутмын нэг нь нь сэтгэцийн эмгэгтэй гэсэн дүн гарсан.
Тиймээс ямар нэг асуудал гарвал СЭМҮТ-ийн вэбсайтад байрлах сэтгэл гутрал тодорхойлох тестийг бөглөж үзэх хэрэгтэй. Иргэдийн дунд сэтгэцтэй холбоотой асуудлыг зөвхөн СЭМҮТ-д л хандах ёстой гэсэн ойлголт байдаг. Гэтэл улс орон даяар өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд сэтгэцийн эмч нар ажилладаг юм шүү.
Манай төвд жилдээ 40 мянга гаруй хүн амбулаторийн тусламж үзүүлж, 6000 хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд сэтгэл гутралын эмгэг, бусад сэтгэцийн хавсарсан асуудалтай 1800-2000 хүн хэвтэн эмчлүүлдэг.
Манай төвөөс 2013 онд буюу өмнөх судалгаанаас 22 жилийн дараа “Сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэг”-ийн судалгааг хийхэд,
- Стрессийн шалтгаант сэтгэл гутрал АРАВ дахин,
- Архинд донтох эмгэг 40 дахин өссөн байна.
Манай улсын хэмжээнд нийт 145 сэтгэцийн эмч байдаг. Ерөнхий мэргэжлийн эмчийн сургалтад сэтгэцийн эмгэгийг талаар хичээл ордог тул энэ чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл сайн гэж дүгнэж болох аж. Мөн эрүүл мэндийн салбарын нийт төсвийн хувийг сэтгэцийн эрүүл мэндэд зарцуулдаг бөгөөд жилээс жилд энэ хэмжээ нэмэгдэж байна гэж СЭМҮТ-ийн захирал хэлж байв.
СУ НЮНТ У: АРВАН ЖИЛИЙН ДОТОР СЭТГЭЛ ГУТРАХ ЭМГЭГТЭЙ ХҮНИЙ ТОО 18 ХУВИАР ӨССӨН
ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Су Нюнт У энэ талаар хэлэхдээ,
-Сэтгэл гутрал бол нийтлэг эмгэг. Өнөөдрийн байдлаар 300 сая хүн сэтгэл гутрах өвчинтэй. Энэ нь дэлхийн хүн амын 4 хувийг эзэлж байна. Арван жилийн дотор сэтгэл гутрах эмгэгтэй хүний тоо 18 хувиар өссөн байна.
Хүн амын өсөлт, насжилт, эдийн засгийн асуудалтай холбоотой.Нас, ажил мэргэжил нийгмийн байдлаас үл хамааран сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй. Тиймээс сэтгэл гутрал болон түгшилтийн эмгэгийн эмчилгээнд хөрөнгө оруулах нь чухал.
Айл гэрээр авч үзэхэд гол эдийн засгийг нь авч явдаг хүн сэтгэл гутралтай боллоо гэхэд тухайн айлын амьжиргаанд шууд нөлөөлдөг. Улс орны хувьд ч мөн адил. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай.
Сэтгэл гутрах эмгэг даамжирвал амиа хорлох хүртлээ хүндэрдэг. Иймд улс орон бүр энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийж байх хэрэгтэй. Сэтгэл гутралыг эмчлэхэд зарцуулсан 1 ам.доллар эргээд 4 ам.доллар болж өсдөг гэсэн тооцоолол бий. Сэтгэл гутралтай хүмүүсийг ад үзэх үзэгдэл нийгэмд түгээмэл байдаг учраас энэ тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэсэн юм.
Л.БАТЦЭЦЭГ: ЕБС-ИЙН 150 БАГШИЙГ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛСАН
Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Л.Батцэцэг сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааны талаар хэлэхдээ, “Бүтэн жилийн турш энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ. Нийслэлийн хэмжээнд наркологийн багууд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мэргэшсэн сувилагч, эмч нар ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд сэтгэцийн тусламж үйлчилгээг хэрхэн хөгжүүлэх, ялангуяа өсвөр насныханд чиглэсэн үйл ажиллагааг өнгөрсөн жилээс эхлэн дорвитой хийж эхлээд байна. Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт сэтгэцийн чиглэлээр сургалт явуулсан бөгөөд 150 гаруй эмч нар сургалтад хамрагдсан. Мөн энэ чиглэлээр мэдээлэл авах боломжтой 24 цагаар ажиллах тусламжийн утсыг ажиллуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна” гэсэн юм.
Б.ЦОГТБААТАР: СТРЕССЭЭ ТАЙЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Цогтбаатар сэтгэл гутрах эмгэгийн үндсэн шинж тэмдэг хийгээд энэ үед яаралтай авах арга хэмжээний талаар дараах зөвлөгөөг өгсөн юм.
Эрүүл мэнд амьдралын чанарт нөлөөлсөөр байна. Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болох учраас үндсэн шинж тэмдгийг мэдэх нь чухал. Жишээлбэл,
- Сэтгэл санаа тогтворгүй,
- Өөртөө итгэлгүй,
- Нойр хоолонд муудах,
- Төвлөрөх чадвар багасах,
- Өтгөн хатах гэх мэт шинж тэмдэг хоёр ба түүнээс дээш долоо хоног илэрвэл эмчид хандах нь зүйтэй.
Нийгэм эдийн засгийн шалтгаан байдаг хэдий ч хувь хүн өөрийн идэвх чармайлтаар энэ бүхнийг даван туулахад чухал. Тиймээс өөдрөг үзэлтэй байж, стрессээ тайлж сурах хэрэгтэй.