Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран зохион байгуулж буй Транзит Монгол-2017 Монгол-Орос-Хятад гурван улсын хамтарсан форум Бээжин хотноо өнөөдөр эхэллээ.
Тус форумаар Монгол Улс төмөр замын нөөц боломжоо танилцуулж, цаашдын хөгжлийн бодлого, төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, хил нэвтрэлтийн талаар болон дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд тээвэр зуучийн байгууллага, төмөр зам, далайн боомтын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Мөн БНХАУ-ын талаас төмөр замын Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааны талаар, ОХУ-ын талаас төмөр замын бодлого, дамжин өнгөрөх тээврийн талаар танилцуулна.
Түүнчлэн гурван улсын төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил гаалийн байгууллагууд оролцоно.
Энэ удаагийн “Транзит Монгол-2017” форумыг Бээжин хотноо зохион байгуулж байгаа нь БНХАУ-аас ОХУ болон Европын чиглэлд, ОХУ, Европоос БНХАУ-ын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа урсгалын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар төмөр замыг хөгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийн хэлсэн үгийг хүргэж байна.
“Транзит Монгол-2017” форумд оролцож байгаа эрхэм хүндэт зочид, төлөөлөгч Та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлье.
Өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж байгаа дэлхийн эдийн засаг, худалдааны нөхцөл байдал олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээг шуурхай, уялдаатай, үнэ тарифын уян хатан байдлыг хангаж ажиллахыг шаардаж байна. Тээвэр, логистикийн цогц үйлчилгээ нь дамжин өнгөрөх улс орнуудын бодлогын уялдаа, тээврийн оновчтой чиглэл, хил, гаалийн байгууллагуудын үйлчилгээний шуурхай байдал, үнэ тариф гэх мэт олон зүйлээс хамааралтай.
Ази-Европын хоорондын худалдааны бараа эргэлтийн хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж байгаа өнөө цагт Монгол Улс газар зүйн байршлын давуу байдалдаа тулгуурлан олон улсын худалдаа, тээврийн сүлжээнд идэвхтэй оролцож, олон улсын эдийн засгийн интеграцид хувь нэмрээ оруулах, эдийн засгийн үр шимийг хүртэх эрмэлзэлтэй байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Талын зам” буюу авто зам, төмөр зам, хоолойн тээвэр зэрэг тээврийн дэд бүтцийг хоёр том хөрштэйгөө холбох санаачилгыг дэвшүүлсэн. БНХАУ “Бүс ба зам” санаачилгыг танилцуулж, ОХУ “Евразийн эдийн засгийн холбоо”-г байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулсан нь Монгол, Хятад, Орос гурван улсын худалдаа, тээврийн хамтын ажиллагааг уялдуулах тохиромжтой цаг үе бүрдсэн юм.
Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын удаа дараагийн уулзалтын үеэр гурван улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийг адил түвшинд хөгжүүлэх, худалдаа, тээврийн нөхцөлийг адилтгах, хөнгөвчлөх асуудлууд гол сэдэв байсан. Ийнхүү Төрийн тэргүүн нарын уулзалтуудын үр дүнд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталж, “Зарим нэр төрлийн бараанд хийсэн гаалийн хяналтыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан.
Монгол Улсын нутгаар БНХАУ-аас ОХУ болон Европын чиглэлд дамжин өнгөрөх тээвэрлэлт 2014 оноос хойш жил дараалан нэмэгдэж байгаа нь Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан зүйл бодит ажил болж хэрэгжиж эхэлсний илэрхийлэл юм. Монголын тал дамжин өнгөрөх тээврийн уян хатан, хөнгөлөлттэй тариф болон технологийн таатай, нөхцөл, Ази-Европыг холбосон бусад тээврийн коридоруудтай өрсөлдөхүйц байдлыг бүрдүүлж ажиллахад анхаарах болно.
Энэ удаагийн “Транзит Монгол-2017” форумыг Бээжин хотноо зохион байгуулж байгаа нь БНХАУ-аас ОХУ болон Европын чиглэлд, ОХУ, Европоос БНХАУ-ын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа урсгалын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар төмөр замыг хөгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм.
Форумын Төмөр замын хөгжлийн бодлого, Монгол, Хятад, ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа илтгэлийн хэсэг Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Монгол Улсын төмөр замын салбарын өнөөгийн байдал, “Талын зам”, “Бүс ба зам” санаачилгуудын уялдаа” сэдэвт илтгэлээр эхэлж байна.
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс