Монголын төмөр зам, Монголын нутгаар дамжин өнгөрөх бололцоо, зохион байгуулалт, боломжуудын талаар “Транзит Монгол 2017” хуралд оролцогсдод танилцуулж байна. Монгол-Орос –Хятад гурван улсын форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өчигдөр эхэллээ.
Манай улсын нутгаар дамжин өнгөрөх тээврээр дамжуулан Хятадын зах зээлийг Европтой, ОХУ-ыг Азийн зах зээлтэй холбох өргөн боломж бий. Энэ форумыг Зам тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар Төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.
Тус форумд гурван улсыг дамнасан төмөр замын коридорт оролцогч төрийн байгууллага, тээвэрлэгч, ачаа илгээгч, хүлээн авагч, хил, гааль, хорио цээрийн байгууллагын нийт 300 гаруй төлөөлөгч оролцож байна.