УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Я.Содбилэг: Жилийн эцсийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал ямар байх тухай төсөөлөл танд байна уу.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлээд найман сар болж байна. Энэ хугацаанд бид эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч байна. Энэ оны гуравдугаар улиралд эдийн засгаа тогтворжуулах арга хэмжээ авна. Харин дөрөвдүгээр улиралд эдийн засаг сэргэж, ард иргэд бизнес эрхлэгчдийн амьдралд эерэг үр дүнгээ үзүүлнэ гэж тооцоолж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Экономист сэтгүүл 2017 онд Монгол Улсыг дэлхийн шилдэг өсөлттэй эдийн засагтай улсын тоонд оруулсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 7.8 хувь гэж тооцоолсон. Тус тооцоог ОУВС-гийн эдийн засагчид гаргасан. Гэтэл ОУВС-гийн өөр нэгэн эдийн засагчид манай улсын эдийн засгийн өсөлтийг хасах руу оруулж ирдэг нь ямар учиртай вэ. Энд геополитикийн асуудал орж ирж байгаа юм биш үү. Монголчуудын дундаж наслалтыг мэдсээр байж тэтгэврийн насыг яагаад нэмэгдүүлж оруулж ирсэн вэ. Яагаад ОУВС-гийн эдийн засагчид тэнгэр газар шиг ялгаатай дүгнэлт гаргасан бэ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2017 оны төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг 3.1 хувьтай оруулж ирсэн. Тэр үед том төслүүдээ хөдөлгөнө гэж тооцоолж байсан. Харин ОУВС эхлээд эдийн засгаа өсгөчих дараа нь тооцооллоо хийе гэсэн санал тавьсан.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Монгол Улс ОУВС-гийн эрхшээлд шилжиж байна. Эдийн засгийн эрх чөлөөгөө алдаж байна. Өмнөх Засгийн газрын үед ОУВС хэлэлцээ хийх гэж чадаагүй. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа энэ үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлагатай юу. Тэтгэврийн насыг 65 болгож, хүүхдийн мөнгийг 40 хувь болгож байгаа нь эдийн засгийн хүнд үед хамгийн түрүүнд эмзэг бүлгийг өртүүлж байна. Хувийн хэвшил, үйлдвэрлэгч нарт асар том ачаалал болж байна. Энэ танхимд та нар олуулаа байж болно. Гэхдээ гадаа иргэд олуулаа болох эрсдэлтэй нөхцөл үүсэх бий.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Бид нарт өрийн тогтвортой байдлыг үүсгэх том зорилт бий. Энэ та бүхний тавьсан өр. Одоо матрын нулимс унагах шаардлагагүй. Өмнөх зүйлээ ухаад яриад байвал бүтэн шөнө болно. Одоо ойлголцох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Зургаан сарын өмнө баталсан төсвийн бүх үзүүлэлт буураад орж ирсэнд бид бухимдаж байна. Зургаан сарын цаадахыг энэ Засгийн газар харахгүй байгаад бид бухимдаж байна. Зургаан сарын дараа уул уурхай, эдийн засаг өснө хэмээн эдийн засагчид хэлж байна. Тиймээс төсвөө зургаан сарын өмнө баталсан тэр хэмжээндээ барья Сангийн сайд аа. Төсвийн үзүүлэлтүүдийг муутгамааргүй байна. ОУВС-д толгойгоо мэдүүлсэн ийм Сангийн сайдтай Монгол Улс.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Батзандан гишүүн ээ та камертай газар нэг өөр юм ярьж, камергүй газар бас өөрөөр ярихаа болимоор юм. Танд удахгүй гавьяат жүжигчин цол өгөх нь байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.