Эдгээр өдрүүдэд дэлхийн хамгийн хүчирхэг радио дуран авайнууд орчлон дахь хамгийн зураг авахуулах дургүй биетийн хөргийг буулгахаар ажиллаж байна. Дэлхий даяар байх дуран авайнуудыг нэгтгэсэн “Оршихуйн хязгаар дуран авай” төслийн хүрээнд энэ сарын эхээр аварга том хар нүхний зургийг авах юм.
Энгийн радио дуран авай манай дэлхийд хамгийн ойр орших энэхүү хар нүхний зургийг авч чадахгүй. 26000 гэрлийн жилийн зайд орших “Стрелец А*” хар нүх нь Нум болон Хилэнцийн ордны зааг дээр байдаг.
Эрдэмтэд энд хар нүх байгаа гэсэн таамгийн дагуу олон жилийн турш ажигласан бөгөөд хар нүхийг судлахын тулд “оршихуйн хязгаар” буюу буцах аргагүй болсон цэгийг нь ажигладаг.
Энэ цэгт асар их гэрэл гялбаж байдаг учраас бид яг ч хар нүхийг өөрийг нь харж байгаагүй гэсэн үг юм. Тиймээс яг хар нүхний өөрийнх нь зургийг авна гэдэг амаргүй ажил.
Төслийн хүрээнд Чили, Хавай, Өмнөд туйлд байдаг дуран авайнуудыг ашиглаж, бүх дуран авайгаас мэдээллийг нь цуглуулаад нэгтгэснээр бид хар нүхний зургийг авч магадгүй юм.
Хэдийгээр олон улсын том судалгаа боловч асуудал бий. Учир нь оршихуйн хязгаарыг хайна гэдэг бухал өвсөн дундаас зүү эрэхтэй адил. Гол нь зүү нь үл үзэгддэг зүү.
Тиймээс зөвхөн орчин тойрныг нь л өөрчлөгдсөн эсэхийг харах боломжтой бөгөөд огт байхгүй зүйлийн эрэлд бус огт байхгүй зүйлийн үзүүрийг хайж байгаа хэрэг гэж ойлгож болно.
“Оршихуйн хязгаар дуран авай” төслийн судалгааны ажил дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эхэлж энэ Баасан гарагт буюу 14-ний өдөр дуусах юм.