Хавар ирлээ. Хэдхэн жилийн өмнө өдийд хүмүүс мод тарьдаг байлаа. Харин одоо Нийслэлийн төв хэсэгт мод бут тарих газар тэр бүр байхгүй болсон.
Тэгвэл Монголд анх удаа 16 давхар байшингийн дээвэр дээр мод тарьж ногоон байгууламжийг өргөжүүлэх шинэ технологи нэвтрүүлсэн “Ургамлын далай” ХХК ерөнхий менежер Э.Бямбадоржтой ярилцлаа.
-Байшингийн дээвэр дээр мод тарьсан гэв үү?
-Тэгсэн. Өнөөдөр дэлхий нийтийн чиг хандлага, ногоон байгууламж байгуулах, тарих чиглэлээс аль болох шинэ технологи хэрэглэх, ашиглах чиг хандлага руу явж байна. Манай компани ч тэр жишгээр саванд мод тарьж байна. Энэ нь хөрсний найрлагыг онцгой анхаарч шим тэжээлээр баяжуулах технологи юм. Өөрөөр хэлбэл саванд тарьж буй ургамал нь газраас авах шим тэжээлээ бүрэн авах ёстой.
-Уламжлалт аргаас илүү шинэ технологи ашиглаж байгаа нь зардал мөнгө хэмнэх, мод ургамлын насжилт, арчилгаа тордолгоонд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна уу?
-Тийм ээ.
-Ногоон байгууламжийн гадуур хайс, хашаа барих юм. Энэ хэр зөв юм бол?
-Мод бут, ургамал тарих нь хотын өнгө үзэмжээс гадна байгалийн гаралтай хүчилтөрөгч ялгаруулах ногоон бүс, тусгаарлах зурвас болдог. Ногоон байгууламж барьсны дараа иргэд тэнд нь амардаг, нарладаг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг, тэндээс эрч хүчээ авдаг байх хэрэгтэй. Гэтэл манай иргэд хайрлаж, өөриймсөг хандахгүй, ухамсар хандлагаас шалтгаалан давхар үргүй зардал гаргаж хайс, хашаа барьдаг.
-Улаанбаатарт ямар мод, бут, ургамал тарих нь тохиромжтой байдаг вэ?
-Манайд ихэвчлэн Монос, Гүйлс, Шар хуайс, улиас тарьдаг. Шар хуайс нь манай орны уур амьсгалд зохицсон ургалт сайтай, тордолгоо сайн авдаг. Хотын өнгө үзэмжтэй сайхан зохицдог. Харин улиас үзэмж муутай, арчилж тордох боломж ховор,ашиглалтын зардал өндөртэй, хурдан хөгширдөг. Хөгшрөх тусам хүлэмжийн хий ялгаруулдаг. Иймд одоо гоёлын мод тарьж эхэлж байна.
-Эко орчин бүрдүүлэх нь иргэдэд өөр ямар ямар ашиг тустай вэ?
-Эко орчин бий болгох нь эрүүл орчинд амьдрахаас гадна гоо зүй, хараазүйн төлөвшилд том түлхэц болдог.
-Тэгвэл иргэд амьдарч буй байр орон сууц,гэр хороололд шинэ технологиор мод тарьж болох уу?
-Өнөөдөр Улаанбаатарт газрын хомсдол үүсч уламжлалт аргаар мод бут тарих талбай хомс байгаа. Ийм болохоор иргэн та гэрийнхээ тагтыг зүлэгжүүлээд голын мод тарьж болно. Мөн байшингийнхаа дээвэр дээр саванд мод тарьж болно.
Конрад-Аденауэр-Сангийн сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр, Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсын оюутан И.Эрдэнэчимэг