Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар болоод буй. Зөвлөлдөх санал асуулгыг энэ сарын 29, 30-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. Зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм.
Санал асуулгыг өнгөрөгч намрын чуулганаар баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд явуулна. Шинэ хуулийн “автор” гэгддэг Г.Занданшатар гишүүнээс санал асуулга зохион байгуулахтай холбоотой цөөн зүйл тодруулав.
-Санал асуулгын зардлыг хэдэн төгрөгт багтаах вэ. Хэдэн хүнийг хамруулах вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг яриад л байдаг хэрнээ ард түмэнтэйгээ зөвлөлддөггүй. Тэгээд ч Үндсэн хуулийг нийгмийн бүх давхаргынхны зөвшилцлийн гэрээ гэж үздэг. Улс төрийн тогоон дотор яригдаад байдаг зүйлийг ард түмэнтэйгээ ил тодоор ярихад буруудах зүйлгүй. Бэлтгэл ажил нь нүсэр их. Тараах материал бэлтгэх, асуулга, явуулах, урьдчилсан судалгаа хийх гэхчилэн асар их ажил байна.
Үндсэндээ 3-4 сарын нүсэр ажил явж байж ийм шийдвэрт хүрлээ. Бүх ард түмнийг төлөөлж чадахуйц нийгмийн давхаргынхныг цуглуулж байгаад зөвлөлдөнө гэсэн үг. Зөвлөлдөх хүмүүсээ сонгохдоо математик статистикийн судалгаанд ашигладаг санамсаргүй түүврийн аргаар сонгоно. Тэр хүмүүстээ эхлээд энгийн ойлгомжтой материал тарааж өгнө. Сургуулийн хүүхэд ойлгохоор хэмжээнд энгийнээр асуудлыг томъёолж асуудлыг тайлбарлана.
Төрийн хариуцлагатай шийвэрт оролцож буй гэж бодохоор хүмүүсийн хариуцлага, ухамсар ч дээшилдэг юм билээ. Бид аль болох бага зардлаар хийхийг төлөвлөж байна. Хамгийн гол зардал нь санамсаргүй түүврээр сонгогдсон хүмүүсээ авчрах байрлуулахад асуудлууд байгаа юм. Бараг 200 орчим сая төгрөг зарцуулахаар байна. Бүх Монголын ард түмнийг төлөөлж чадахуйц 1570 түүвэр сонгож, нарийвчилсан судалгаанууд авч, ирж чадах, эсэхээс нь хамаарч 750 хүнийг түүврээр сонгоно.