Энэтхэгийн оператор компаниуд сүлжээний чадлыг нэмэгдүүлэхгүй байгаа талаар олон жил ард иргэд нь гомдоллосон. Харин сүүлийн үед энэ байдал эрс өөрчлөгдөж, орон даяар 4G сүлжээ нэвтрүүлэх ажил үргэлжилж байгаа бол хоёр ч үүрэн холбооны компани 5G сүлжээг нэвтрүүлэх ажилдаа оржээ.
Хэрэглэгчийн тоогоор хамгийн хүчирхэг Airtel компани, төрийн өмчийн BSNL компаниуд одоо байгаа сүлжээний дэд бүтцийг сайжруулж, 5G дэмждэг болгох зорилгоор Nokia компанитай санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Өнөөдөр дэлхий дээр хэд хэдэн улсад 5G сүлжээг туршиж байгаа бөгөөд ийм хурдтай сүлжээ хэрэглээнд нэвтрэхийн тулд дахиад 4-5 жил шаардлагатай. Гэхдээ Airtel болон BSNL компаниуд шинэ технологи нэвтрэхэд бэлэн байхыг хүсэж байгаа аж.
Учир нь аль үүрэн холбооны компани түрүүлж 5G сүлжээг нэвтрүүлэх эсэх нь өндөр ач холбогдолтой. Энэтхэгийн хамгийн баян эрхэм Мукеш Амбани өнгөрсөн жил Энэтхэгийн анхны 4G сүлжээг танилцуулсан бөгөөд ердөө долоон сарын дотор түүний компани 100 сая хэрэглэгчтэй болжээ.
Үүгээр зогсохгүй түүний байгуулсан Reliance Jio компанийн сүлжээний дэд бүтэц анхнаасаа 5G дэмжих зориулалттай байсан учраас шинэчлэх шаардлагагүй юм. Энэ мэтээр сүлжээ сайжирч байгаа нь Энэтхэгчүүдийн хувьд баяртай мэдээ.
Counterpoint-ын судалгаагаар 2016 оны сүүл гэхэд Энэтхэгийн нийт хэрэглэгчдийн 90 хувь нь 2G сүлжээ ашиглаж байгаа гэжээ.