iPhone 8 загвар ухаалаг холбогчтой болно

Д.Багахүү GoGo.mn

2017-04-11 11:45 GMT+8

Энэ намар Apple-ийн танилцуулах iPhone 8 загвар хэрэглэгчдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа. Бүтээгдэхүүний 10 жилийн ой давхацсан энэ загварт ухаалаг холбогч буюу “Smart Connector” нэмэгдэх тухай The Verifier мэдээлжээ.

iPad Pro төхөөрөмж дээр анх танилцуулсан гурван холбоос бүхий энэ холбогчийн тусламжтай iPhone-ыг AR болон VR төхөөрөмжтэй холбох аж. Түүнчлэн утасгүй цэнэглэх технологийг нэвтрүүлэхэд, өөр бусад нэмэлт зүйлсийг холбоход ашиглаж болох юм.

Гэхдээ өнөөдрийг хүртэл Apple компани iPad Pro-д зориулсан кейбоардоос өөр Smart Connector ашигладаг зүйл үйлдвэрлээгүй. Анх iPhone 7 загварт нэвтрүүлж магадгүй гэж үзэж байсан хэдий ч нэвтрүүлээгүй болохоор одоо iPhone 8 ийм холбогчтой болох магадлал өндөр.

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 583 санал өгсөн байна.

Дээшээ