Sony компани бэхэн дэлгэц бүхий төхөөрөмжид чамгүй хөрөнгө оруулалт хийдэг. 2014 онд тэд анх 13,3 инчийн бэхэн дэлгэц бүхий, мэргэжлийн хэрэглэгч нарт зориулсан таблетыг 1100 ам. долларын үнэтэй худалдаанд гаргаж байв.
Харин энэ таблетын сүүлийн хувилбар болох DPT-RP1 загвар илүү сайжирсан бөгөөд 700 ам. долларын үнэтэй болжээ.
Нягтрал нь 1200х1600-аас 1650х2200 цэг болж нэмэгдсэн төдийгүй илүү нимгэн, илүү хөнгөн болж, NFC түгжээтэй болсон байна.
Гэвч энэ таблет зөвхөн PDF өргөтгөл бүхий файлыг л уншиж чадна. Тиймээс Sony компани компьютер дээр байгаа вебсайт болон бусад мэдээллийг PDF рүү хөрвүүлэн утасгүй дамжуулдаг аппликейшнийг хөгжүүлжээ.
Энэ таблет ирэх зургадугаар сарын 5-ны өдөр Японд худалдаанд гарна.