Иргэн С: Манайх Нарны гүүр даваад Алтай хотхонд амьдардаг. Орой гэртээ харихын тулд багадаа 30 минут автобус хүлээдэг. Нисэх-Нарны гүүр чиглэлийн автобус удаж байж ирнэ. Ирэхдээ хоёр гурваараа зэрэг ирээд уралдаж давхина. Нийтийн тээврийн үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг.
Иргэн Б: Нийтийн тээврийн мөнгөний хайрцгийг авсан нь зөв. Гэхдээ нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдсөнөөс болж, хоёроос гурав дамжиж хүрэх газраа хүрдэг болсон. Дээр нь би Зүүнсалаа чиглэлийн автобусанд сууж гэртээ харьдаг. 21 цаг гээд л автобус зогсчихдог. Бензин байхгүй. Мөнгө тавьж өгөөгүйгээс цалин мөнгө өгөөгүй хоёроос гурван сар болж байна гэж байна лээ.
Иргэн Э: Машинд бензин хийхээс автобусаар явах нь хамаагүй зардал багатай байдаг юм. Оройдоо автобусаар гэртээ харьдаг. “Сэлх-Баянмонгол” чиглэлийн автобус хүн багатай. Гэхдээ өглөөд их хүлээлгэдэг учраас тэр бүр суудаггүй. Оройдоо ажил тараад автобусанд суудаг.
Иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд ямар сэтгэгдэлтэй байдаг талаараа ийн ярьж байна.
Харин Нийслэлийн Засаг дарга өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд дүн тавихаар өнөөдөр автобусаар зорчлоо.
Тэрбээр, Сүхбаатарын талбайн автобусны буудлаас угсраа автобусанд сууж Багшийн дээд сургуулийн буудалд хүрсэн юм. Зам зуур зорчигчидтой ярилцаж, бэлэн мөнгөний машиныг авсан нь оновчтой ажил болсон талаар ярьж байв.
Засаг дарга ч, иргэд ч ялгаагүй бэлэн мөнгөний хайрцгийг авсан нь оновчтой ажил болсон гэж байв. Харин Улаанбаатар хот хэзээ дэлхийн бусад улсын нийслэлтэй адил асуудалгүй нийтийн тээвэртэй болж, иргэд нь автомашинаас автобусыг илүүд үздэг болох талаар С.Батболд,
-Нийтийн тээврийн сүлжээг боловсронгуй болгох талаар бид ажиллаж байна. Ашигтай чиглэлд олон автобус явж байна гэсэн гомдол ирдэг. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан нийтийн тээвэрт бас ямар өөрчлөлт хийж болох талаар ажлын хэсэг судалж байна.
Судлаад үзэхэд манай улсад метро байгуулах нь өртөг өндөртэй байна гэсэн. 2025 оноос хойш энэ асуудлыг ярьж болно. Эхлээд автобусаа хуваарийн дагуу явуулдаг болох хэрэгтэй. Тиймээс наана нь тусгай замын автобусны дөрвөн шугамыг ашиглалтад оруулна. Энэ шугамаараа трамбай явуулах боломжтой гэсэн хариулт өгсөн юм.
Иргэдийн толгойн өвчин бол замын түгжрэл. Улаанбаатарын замын түгжрэлээс үүдэн нийслэлийн үе үеийн Засаг дарга нар олон арга хэмжээ авч байна. Автомашины улсын дугаараар хязгаарлах, ажлын цагийн хуваарийг өөрчлөх гээд л...
Гэсэн ч замын түгжрэл бахь байдгаараа. Яагаад гэвэл нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмж өдийг хүртэл сайжраагүй тул иргэд автобусанд суухаас хувийн тэрэгтэй байхыг илүүд үзсээр байна.
Хэрэв нийтийн тээвэр хүртээмжтэй, бидэнд ойр байсан бол заавал увийн машин унаж түгжрээд зогсохыг бодохгүй. Хэрэв автобусанд суух гэж өдрийн талыг бардаггүй, суусныхаа дараа тээшинд ачигдсан мах шиг сэгсчүүлдэггүй, цэвэрхэн тухтай бол нийтийн тээврийг нэгт сонгоно шүү дээ.
Нийтийн тээвэрт өөрчлөлт хийж байна уу гэвэл тийм. Цахим картын систем буюу илүү ухаалаг, соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх гэж сүүлийн жил гаруйн хугацаанд хичээж байна. Иргэд урд хаалгаар ороод, хойд хаалгаар буудаг боллоо. “Алив мөнгөө” гэж нэхүүлэхгүй цахим карт уншуулдаг боллоо. Дэвшил гарч байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүртээмж, үйлчилгээ сайжирсангүй. Энэ бүгдийг Засаг дарга мэдрэх болов уу. Өнөөдөр угсраа автобус, тролейбус, том оврын автобус гэсэн гурван төрлийн нийтийн тээврээр зорчсон Засаг дарга нийтийн тээврийн үйлчилгээнд ямар дүн тавих бол?