Да хүрээ зах болоод эргэн тойронд төвлөрсөн авто засварын газруудаас үүдэн тэндэхийн оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар бид цуврал сурвалжлагаараа хүргэж буй.
Захтай хаяалж гурван хорооны 31 мянган хүн амьдарч байгаа бөгөөд хүүхэд, залуусын тоогоор хамгийн их Баянзүрх дүүргийн 17 дугаар хороог зорилоо.
Хорооны Засаг дарга Л.Эрдэнэцэцэгийн мэдээлснээр оршин суугчдын эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа газар бол 21, 22 дугаар гудамж аж.
Хаа сайгүй архины шил, хог хөглөрсөн энэ гудамжуудын хоёр талаар машин эгнүүлэн тавьжээ.
Оршин суугчдын хэлж буйгаар биднийг очих үед хамгийн ачаалал багатай, цэвэрхэн үе таарсан бөгөөд худалдаа эрхэлж байгаа иргэд машинаа замбараагүй байрлуулснаас болж ихэнхдээ гудамжаар усны тэрэгтэй хүн явж, гэрийнхээ хаалгыг онгойлгож чаддаггүй гэсэн юм.
Да хүрээ зах орчимд эрх нь хамгийн их зөрчигдөж байгаа тэдгээр иргэний сэтгэгдлийг сонслоо.
Видеог Э.Батзавъяа