Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар бид төдийлөн их мэддэггүй. Уул уурхайн томоохон төслүүд гэхээр Оюутолгой, Эрдэнэтийг л онцлон, төмөрлөгийн үйлдвэрийг анхаарлын гадна үлдээсээр ирсэн.
Тэгвэл 27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус үйлдвэр уул уурхайн металлургийн цогцолбор болох томоохон зорилтдоо алхам алхмаар ойртсоор байна.
Уул уурхай хариуцсан дэд захирал О.Болор-Эрдэнийн "Mongolia mining 2017" үзэсгэлэнд танилцуулснаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр металлургийн цогцолбор болж өргөжих зорилттой. Цогцолбор үйлдвэр болсноор эзэмшиж буй төмрийн хүдрээ эдийн засгийн эргэлтэд оруулах, уурхайн хүчин чадлаа нэмэгдүүлэх давуу талтай. Цаашид шууд ангижруулсан төмрийн үйлдвэр болон гангийн шинэ үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд ган бөөрөнцгийн үйлдвэрийг хоёрдугаар сард ашиглалтад оруулсан байна. Цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-г Канад компани гүйцэтгэж байгаа аж.
2010 онд QSC компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уул уурхайн металлургийн цогцолбор үйлдвэр болох төслийг эхлүүлсэн байна.
Оюутолгой, Эрдэнэт, Бороо гоулд зэрэг томоохон уурхайнуудын баяжуулах үйлдвэрийн ган бөмбөлөгний хэрэгцээг бүрэн хангана. Эрдэнэт үйлдвэр рүү эхний бүтээгдэхүүнээ илгээн, туршилтаа эхлүүлжээ.
Одоогийн үйлдвэр нь жилд 100 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 2008 онд төслийн хүчин чадал 85 хувьд хүрсэн. Тэр жил 85 000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн үг юм. Энэ үйлдвэр дотоодын гангийн хэрэгцээг бүрэн хангаж дийлдэггүй тул 500 мянган тонны хүчин чадалтай, гангийн шинэ үйлдвэр барих шаардлага үүссэн аж. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын барилгын компаниудын металл бүтэгдэхүүний хэрэгцээг бүрэн хангана.
Мөн одоо ган ширэмний технологийн харьцуулалтын судалгаа хийж байгаагаа О.Болор-Эрдэнэ захирал танилцуулсан юм. Цувих үйлдвэрээ ч өргөжүүлэх төлөвлөгөө бий.
Одоогийн 25 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр давтах аргыг ашигладаг. Харин энэ онд ашиглалтад оруулах үйлдвэр нь цувих аргаар ган бөмбөлөг үйлдвэрлэнэ. Жилийн хүчин чадал нь 30 мянган тонн. Ингэснээр Оюутолгой, Эрдэнэт, Бороо гоулд зэрэг томоохон уурхайнуудын баяжуулах үйлдвэрийн ган бөмбөлөгний хэрэгцээг бүрэн хангана. Эрдэнэт үйлдвэр рүү эхний бүтээгдэхүүнээ илгээн, туршилтаа эхлүүлжээ.
Оюутолгой жилд 60 мянган тонн, Эрдэнэт үйлдвэр жижиг хэмжээтэй, 25 мянган тонн ган бөмбөлгийг гадаадаас авдаг.
Нэг тонн ган бөмбөлөг дунджаар 1500 ам.долларын үнэтэй. Тэгэхээр дээрх хоёр үйлдвэр нийт 85 мянган тонн ган бөмбөлгийг гадаадаас ам.доллараар худалдан авч байна. Энэ орон зайг эзлэх нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ойрын зорилт. Туршилт амжилттай болж, худалдан авагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлбэл тус үйлдвэр жилд 127 сая ам.долларын борлуулалтын орлого олно. Энэ хэрээр долларын урсгал дотоодод үлдэхийн сацуу 100 орчим ажлын байр шинээр бий болох юм.
ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХ
Төрийн өмчит, улсын төмөрлөгийн үйлдвэрийн барилгын суурийг анх 1990 онд тавьжээ. Япон-Монгол хоёр улсын хооронд байгуулсан, хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу үйлдвэрийг байгуулан, 1994 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн.
2008 оноос хойш төмрийн хүдрийн 3 орд эзэмшиж байна. Эдгээр нь
- Төмөртэй-Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршдаг, 229 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. 2011 оноос ордыг ашиглаж эхэлсэн. Энэ нь стратегийн орд бөгөөд Зүүн, Баруун гэсэн хоёр томоохон хүдрийн биетээс бүрддэг.
- Төмөр толгой-Дархан-Уул аймгийн Хонгор суманд байршдаг, 25 сая тонн төмхийн хүдрийн нөөцтэй. Төмөр толгойн уурхай жилд 2 сая тонн төмрийн хүдэр олборлох, мөн хэмжээний боловсруулалт хийх хүчин чадал бүхий үйлдвэртэй. 2009 оноос ордыг түшиглэсэн уурхай ажиллаж эхэлсэн. Энэ уурхайн дэргэд 2014 онд хуурай баяжуулах соронзон үйлдвэр барьсны сацуу 2 дахь хүдрийн биетийг нээж ашиглаж эхэлжээ.
- Хуст уул-Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршдаг, 12 сая тонны нөөцтэй.
Эхний хоёр ордыг түшиглэсэн ил уурхайнууд одоо ажиллаж байна. Жилд 1 сая тонн төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэртэй. Хуурай баяжмалаа нойтон аргаар боловсруулдаг байна.
2015 онд Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэл 33 км урт төмөр зам тавьсан нь тухайн оны, үндэсний хэмжээний, томоохон бүтээн байгуулалтад тооцогдож байв. Үүний сацуу өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Дулаан хааны ордоос Хүдэр сум хүртэл 104 км урт, хатуу хучилттай авто зам тавьж эхэлжээ. Замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна.
Цаашдаа машин үйлдвэрлэлийн деталь үйлдвэрлэх нь Дарханы төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн зорилт юм.