ЗХЖШ-ын удирдлагууд өөрийн байранд хэвлэлийн бага хурал хийж байна. Хаврын буудлагын үеэр Таван толгойн сургалтын нэгдсэн төвд өчигдөр осол гарлаа. Буудлагын үеэр багаа ахалж байсан Ахмад Мөнгөншагай, хугацаат цэргийн албан хаагч байлдагч А нар энэ үеэр амиа алдсан юм.
Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар: Биднийг очиход тэсрэлтийн улмаас галын биет буюу гранатын хэсгүүд гарын сарвуу, гуя, шилбэнд нэвчиж орсон тул цэргүүд цус алдалтын байдалтай байсан. Хагалгаанд орсон хоёр цэргийн биеийн байдал хэвийн, ухаан орсон байгаа. Ямар нэг дэмжлэг эмчилгээ шаардлагагүй байна.
Зэвсэгт хүчний нийт обьектийн насжилт их өндөр болсныг онцлов. Ослын шалтгааныг одоо хэлэхэд эрт. Төв аймгийн цагдаагийн газар хэргийг шалгаж байна.
Өчигдөр болсон ослын дараа Таван толгойн сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагааг түр зогсоон, бусад ангиудад ч хяналт тавин ажиллаж эхэлжээ.
Тус төвд эмч, сувилагч гээд 5 хүний бүрэлдэхүүнтэй баг байнга ажилладаг аж. Тэд шархадсан цэргүүдэд газар дээр нь яаралтай тусламж үзүүлжээ.
ЗХЖШ-ын удирдлагууд ослын хариуцлагыг хүлээхэд бэлэн гэв. Мөн гурван цэрэг сэтгэл зүйн хямралд орсон тул эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.
Гэхдээ Зэвсэгт хүчний нийт обьектийн насжилт их өндөр болсныг онцлов. Ослын шалтгааныг одоо хэлэхэд эрт. Төв аймгийн цагдаагийн газар хэргийг шалгаж байгаа юм байна. Шалгаж буй бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын мэргэжилтнээс оруулаагүй гэв.
Гранатын гал гэж жижиг хэсэг бий. Тусдаа байхдаа аюулгүй боловч хайхрамжгүй харилцвал гэмтэл учруулах эрсдэлтэй байдгийг ЗХЖШ-ын орлогч дарга Ж.Бадамбазар хэвлэлийн хурлын үеэр хэлж байв.
Байлдааны болон цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан цэргийн албан хаагчийн ар гэрийнхэнд үндсэн цалингийн 10 хувийг олон жилийн турш олгодог хуультай. Хэрэв гэр бүлийн гишүүн нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг мөн өгдөг.
ЗХЖШ-ын цэргийн ангиуд 1990 оноос хойш төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс хээрийн дадлага хийх нь багасчээ. 2000 оны сүүлчээс эхлэн төрөөс зэвсэгт хүчнийг хөгжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн тул байлдааны бэлтгэл сургуулилт тасалдалгүй үргэлжлэх болсон аж. Өмнө нь ийм төрлийн осол гарч байсан юм.