Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Нисэх загварын дугуйлангийн сурагчид өнөөдөр өөрсдийн бүтээсэн “Восток 1” хөлгийн зөөгч пуужингийн загварыг туршин нисгэлээ.
Олон улсын сансрын өдрийг тохиолдуулан сурагчид өөрсдийн бүтээлийг мөн дэлгэжээ.
Шинэ зууны удирдагч бүрэн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Цогттэнгэр Нисэх загварын дугуйланд хоёр дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд заалны резинен хөдөлгүүрт модель, Союз 39 загваруудыг бүтээжээ. Анх телевизийн нэвтрүүлгээс дугуйлангийн талаар сонсоод ирсэн тэрбээр “Гарын ур нэмэгдэж, математикийн тооцоолол их хийдгээс гадна бүтээлч сэтгэлгээг илүү хөгжүүлдэг” хэмээн дугуйлангийнхаа талаар сонирхуулсан юм.
Харин 38-р сургуулийн 8б ангийн сурагч Л.Түвшинтөр агаараас зураг дарах, цаг агаар хэмжих пуужингийн загварыг бүтээсэн бөгөөд “Усан завь усан дээр, машин бол зам дээр, харин онгоц хязгааргүй тэнгэрт дүүлэн нисдэг учраас нисэх загварын дугуйланд хичээллэж байна” гэсэн юм.
Дугуйлангийн сурагчид өнгөрсөн сарын 22-нд буюу Монгол хүн сансарт анх ниссэн өдрөөр “Од эрхсийн музей—д зочилж, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан байна. Н.Цогттэнгэр “Союз 39 хөлгийн хөөрөлт”-ийн талаар илтгэл тавьсан бол Л.Түвшинтөр Сансрын нисгэгчидтэй холбоотой цуглуулгаа гаргаж, хийсэн пуужингаа хөөргөсөн байна.
Мөн өөрсдийн бүтээсэн Союз 39 хөлгийн зөөгч пуужингийн загварыг туршиж нисгэж, ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын анхны нисгэгч Ж.Гүррагчаатай уулзалт хийсэн байна.
1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 27 настай Юрий Гагарин Восток-1 хөлгөөр сансарт нисэж дэлхийг тойрсон анхны хүн болсон. Тэрбээр эх дэлхийгээ 27400 км цагийн хурдтай, 108 минутын хугацаанд тойрон ниссэн.
Тиймээс энэ өдрийг 2011 онд НҮБ-аас “Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр” болгон тэмдэглэх тогтоол гаргасан байна.