Нийтлэлч Баабар зургаадугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдэв.
Тэрээр “Өдрийн сонин”-д бичсэн нийтлэлдээ “Олон түмнийг хуурч байгааг, луйвардан дарлаж байгааг хэлсэндээ, илчилж явсандаа сэтгэл ханасан маань буруу болжээ. Хулгайчийн гарыг гавлалцахын оронд “Хулгай хийж байна. Харж байгаа биз?” гэж хэлээд явсан маань учир мэдэх хүний хувьд гаргасан алдаа болсон байх.
Мөрөөдөж яваад учирласан, өөрийн биеэр авчралцсан, үр шимийг нь амссан үнэт зүйлээ аврахын тулд өөрөө оролцохоос өөр аргагүй боллоо” гэжээ.
Мөн ерөнхийлөгчийн сунгаанд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ тэрээр аль намаас нэр дэвшихээ мэдэгдээгүй бөгөөд түүнд ийм боломж олдох эсэх нь ч тодорхойгүй юм.