2017.04.12 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР

Б.Эрмүүн GoGo.mn

2017-04-12 17:59 GMT+8

  • Урлан бүтээхийн сурагчид зөөгч пуужингийн загварыг нисгэжээ.
  • Нийтлэлч Баабар зургаадугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдэв.
  • Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөхийг дэмжив.
  • УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан ч хэлэлцэх асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа.
  • Өнөөдөр зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлснээр талийгаачдын ар гэрийнхэнд 10 жилийн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгохоор болжээ.

  • Өчигдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон ослын талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар асуултад хариуллаа.
  • Наадмын нээлтийг Н.Наранбаатар хоёр дахь удаагаа найруулахаар болжээ.
  • Улсын томоохон их, дээд сургуулиудын босго оноог зарлалаа.
  • Манай улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Хүүхэд залуучуудын дасгалжуулагчийн сургалт” өнөөдөр эхэллээ.
  • Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”-ыг ирэх зургадугаар сараас дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.
  • Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон авто зам барихаар болжээ.
  • "Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл болон барилга угсралтын ажлыг хариуцан, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.
  • Хан-Уул дүүрэгт барьж буй 300 ортой төрөх эмнэлгийг ирэх онд дуусгахаар болжээ.
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.
  • Замын цагдаагийн албанд нийт зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас долоон хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ.

  • Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар анх удаа зөвлөлдөх санал асуулгын анхны шат өнөөдөр 17.00 цагаас орон даяар эхэлж байгааг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллээ.
  • "Монголд оношилж, эмчлэх боломжгүй өвчтэй хүүхдүүдэд тусална" гэдгээ “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал болон дэмжин оролцож буй Л.Номин-Эрдэнэ нар мэдэгдлээ.
  • Даатгалын байцаагчийн талаарх гомдлыг утсаар авдаг боллоо.
  • Монголд оффшор бүсээс 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
  • Нэг айлын гурван хүүхэд хоолны хордлогод орж, нэг нь амиа алджээ.
  • Зэрлэг ноход хүүхэд, хөгшид рүү дайрах нь ихэсчээ.
  • Цэцэрлэгийн гадна байсан 45 мянга гаруй хүүхдийн 25 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 1305 иргэн ажлын байртай болжээ.
  • Таван толгойд цэргүүд амиа алдсан ослын хариуцлагыг үүрэхэд бэлэн гэдгээ ЗХЖШ-аас мэдэгдлээ.

  • Да хүрээний оршин суугчдын эрх хэрхэн зөрчигдөж байгааг сурвалжиллаа.
  • Рио-2016 паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү жюү жицүгийн ДАШТ-д өрсөлдөхөөр өчигдөр эх орноосоо мордлоо.
  • Аэробик гимнастикийн спортоор хичээллэгч аймаг, орон нутаг, сум дүүргийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагч, байгууллага, клуб, төвийн тамирчид оролцоно.
  • Монголын хөлбөмбөгчид Азийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болжээ.

Дэлхий дахинд

  • Сүүлийн үед асуудалтай тоглолтуудыг хийж, бүсийнхээ тэргүүн байрыг алдаад буй Кливленд Кавальерс баг чөлөөт тоглогчдоос багтаа нэгтгэхээр ажиллаж эхэллээ.
  • Энэтхэгт дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн томоохон авто замуудын дэргэд согтууруулах ундаа худалдахыг хоригложээ.
  • Зорчигчдоо хүч хэрэглэсэн Юнайтед Эйрлайнс 650 сая доллар алдлаа.
  • Жакарта хотыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 595 санал өгсөн байна.

Дээшээ