GoGo мэдээний агентлаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн харъяатын газартай хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа. Ингэснээр тус байгууллагын үйл ажиллагаа, дүрэм журмын талаарх үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй Англи хэлтнүүдэд зориулсан mongolia.gogo.mn сайтаар дамжуулан хүргэх боломж нээгдэж байна.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолд "Монгол Контент" ХХК-н гүйцэтгэх захирал Г.Гантуяа болон Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн нар оролцлоо.
Хоёр талын хамтын ажиллагаа нь гадаадын иргэдийг захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын үндсэн хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Харьяатын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй, шуурхай, хүртээмжтэй хүргэх, мөн гадны орнуудад ажиллаж, амьдарч буй Монголчуудад зориулсан шуурхай мэдээллийг баттай эх сурвалжаас цаг алдалгүй дамжуулах боломжоор хангахад чиглэгдэх аж.
Энэ талаар гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн: "Манай байгууллагаас гадаадын иргэдийг уригч хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зайлшгүй хүргэх шаардлагатай хууль тогтоомж болоод мэдээ, мэдээллүүд тогтмол гардаг. Эдгээр мэдээллийг дэлхийн өнцөг бүрт ажиллаж амьдарч байгаа Монголчууд, Монгол улсад сурч, хөдөлмөрлөж, амьдарч буй гадны иргэдэд танай сайтаар дамжуулан хүргэх болсондоо баяртай байна. Мөн Монгол Улсын иргэд олноор зорчиж, ажиллаж амьдардаг орнуудын визийн нөхцөл болон бусад холбогдох мэдээллийг ЭСЯ, Консулын газартай харилцаж шуурхай хүргэх боломжтой” гэв.
Харин “Монгол контент” ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Гантуяа: “ Gogo мэдээний агентлагийн хувьд сэтгүүл зүйн үндсэн ёс зүйгээ барьж ажилладаг. Тэр ч утгаараа ямар нэгэн шуумаар дамжуулж биш баримтад тулгуурлаж, албан ёсны эх сурвалжтай мэдээлэл хүргэдэг. Манай сайтад Монгол орныг сонирхож буй гадаадын иргэд, Монголд ажиллаж амьдарч буй гадны иргэд түлхүү ханддаг. Эдгээр иргэдэд хэрэгцээт мэдээллийг баттай сурвалжаас шуурхай хүргэх нэн чухал. Тиймээс хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашид тогтвортой, үр нөлөөтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Гадаадын иргэн харъяатын газар
Гадаадын иргэн харъяатын газар нь Монгол Улсад байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй иргэдийн бүртгэл хяналтыг төвлөрүүлэн хариуцах бие даасан статустай байгууллага бөгөөд дараах үүргийг хэрэгжүүлдэг.
- Монгол Улсад зорчих түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, хугацааг сунгах хувийн урилга олгох, гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх;
- Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
- Иргэний харьяалал, цагаачлал, гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх;
- Гадаадын иргэдийн хяналт, виз, визийн зөвшөөрлийн болон улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, хөтлөх;
- Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх.
GoGo мэдээний агентлаг
GoGo мэдээний агентлаг нь 2007 онд байгуулагдсан бөгөөд gogo.mn сайт нь өдөр тутмын мэдээ мэдээллийг шуурхай хүргэн ажиллахаас гадна нийгэм, улстөр, эдийн засгийн томоохон нийтлэл сурвалжлагуудыг бэлтгэн хүргэдэг хэвлэл мэдээллийн байгууллага юм.
GoGo мэдээний агентлаг gogo.mn мэдээллийн сайтаас гадна англи хэлтнүүдэд зориулсан mongolia.gogo.mn болон өсвөр насныханд зориулсан yolo.mn сайтуудыг эрхлэн гаргадаг.