Монгол Улс бүс нутагтаа сүүл мушгив

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2017-04-13 13:03 GMT+8
Дэлхийн банкны Сингапур дахь салбарт хийсэн мэдэгдлийг видеогоор шууд дамжуулав.

Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийн таамгийг танилцуулав.

Дэлхийн банк хагас жил тутамд энэ судалгааг хийдэг юм. Өнөөдөр судагааны дүнг Дэлхийн банкны мэргэжилтнүүд бүсийн бүх оронд нэгэн зэрэг танилцуулав.

Судалгаанд нийт 14 улсыг хамруулахад Монгол Улс энэ оны болон ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлтөөр сүүл мушгив.

Улс

   ДНБ-ийн өсөлтийн төсөөлөл

 

2017

2018

2019

Хятад

6.5

6.3

6.3

Индонез

5.2

5.3

5.4

Малайз

4.3

4.5

4.5

Филиппин

6.9

6.8

6.8

Тайланд

3.2

3.3

3.4

Вьетнам

6.3

6.4

6.4

Камбож

6.9

6.9

6.7

Лаос

7

6.8

7.2

Мьянмар

6.9

7.2

7.3

Монгол

-0.2

1.9

8.0

Фижи

3.7

3.5

3.3

Папуа Шинэ Гвиней

3

3.2

3.4

Соломон арлууд

3.3

3.0

3.0

Зүүн Тимор

4

5

6

Дээрх хүснэгтээс харахад Монголоос бусад үлс орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байна. Тогтвортой өсөлтийн талаар хэдийгээр олонтаа ярьдаг ч манай улсын эдийн засгийн өсөлт огцом өсдөг шигээ огцом буурах, энэ хэрээр эдийн засагт тодорхойгүй байдал бий болох зэрэг сөрөг үзэгдлүүд байсаар байна. 

Дэлхийн банкны тайланд "Монголын Засгийн газар өрийн тогтвортой төлвийг эргэн сэргээх болсонтой уялдан 2017 онд эдийн засаг нь төдийлөн өсөхөөргүй байгаа бол 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэсэн хүлээлттэй байна" гэж дүгнэжээ.

Улс орон тус бүрийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлсийг Дэлхийн банк дараах байдлаар дүгнэв.

Жеймс Андерсон, Дэлхийн банкны Монголыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч

Хятадын хэрэглээ, үйлчилгээний салбарт чиглэсэн бүтцийн өөрчлөлттэй уялдан өсөлт цаашид удаашрахаар байна. Эдийн засаг нь

  • 2016 онд 6.7 хувиар өссөн бол
  • 2017 оны 6.5 хувиар,
  • 2018 онд 6.3 хувиар тус тус өснө.

Хятадын засгийн газар үйлдвэрлэлийн хэт тэлэлт, зээлийн өсөлтийг бууруулах бодлого барьж байна. Иймд эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарна. Иймээс үл хөдлөх хөрөнгийн салбарт удаашралт ажиглагдана. Тус улсад амьдралын өртөг нэмэгдсэнээс хөрөнгө оруулагчид тус улсыг орхин, Вьеьнам руу шилжих үйл явц үргэлжилнэ. Засгийн газраас корпорациудын өрийг бууруулах тал дээр гаргаж буй хүчин чармайлтаа тууштай хадгалж, төрийн өмчит үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийх, далд банкны (shadow banking) үйл ажиллагааг хумих, өсөн нэмэгдэж буй өрхийн ипотекийн өрийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэт тэлэлтийг бууруулах талаарх шинэчлэлийг нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг сайжруулах арга хэмжээтэй хослуулах боломжтой.

Филиппиний хувьд дэд бүтцийн салбарт төрийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, зээлийн өсөлт болон гаднаас орж ирэх шилжүүлэг нэмэгдэж байна. Иймд 2017, 2018 онуудад жилийн 6.9 хувийн өсөлттэй байна.

Малайзын засгийн газраас олгох татаас нэмэгдэж, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт, экспорт өсч байгаа зэрэг нь тус улсын эдийн засаг 2017 онд 4.3, 2018 онд 4.5 хувиар өсөхөд голлон нөлөөлнө.  

Индонезид газрын тосны үнийн өсөлт, зээлийн тэлэлт 2016 онд 5 хувьтай байсан өсөлтийг 2017 онд 5.2 хувьд хүрч өсөхөд дэмжлэг үзүүлнэ.

Вьетнамын хувьд зах зээлийн таатай уур амьсгал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 2017 онд 6.3 хувьд хүрнэ.

Камбожийн эдийн засаг 2017, 2018 онуудад 6.9 хувиар өснө. Төсвийн зарцуулалт нэмэгдэж, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын тэлэлт барилга, хувцас үйлдвэрлэлийн салбарын уналтыг нөхнө.

Бирмийн хувьд дэд бүтцийн салбарын зарцуулалт нэмэгдэж, бүтцийн шинэчлэлийн улмаас гадаадын хөрөнгө оруулалтыг илүү татаж байна. 2016 онд 6.5 байсан эдийн засгийнх нь өсөлт 2017 онд 6.9, 2018 онд 7.2 хувь хүрч тус тус өснө.  

Папуа шинэ Гвинейд хэд хэдэн шинэ уул уурхай болон газрын тосны төслүүд эхэлсэн. Эдийн засаг нь алгуур сэргэхээр байна.

Ветнам, Филиппин, Лаос болон бүсийн ихэнх хэсэгт зээлийн өсөлт өндөр байгаа учир зохицуулалт, хяналтыг сайжруулж чангатгах хэрэгтэй.    

Дэлхийн Банк судалгааны үр дүнд суурилан дараах дүгнэлтийг хийж байна.  

  • Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт хадгалагдана.
  • Зүүн Азийн хөгжиж буй орнуудын дотоодын эрэлт харьцангуй хүчтэй байгаа, дэлхийн эдийн засаг болоод түүхий эдийн үнэ алгуур сэргэж байгаа зэргээс шалтгалан тус бүс нутгийн хөгжиж буй орнуудын өсөлтийн төлөв ирэх гурван жилд эерэг байна.
  • Тогтвортой өсөлт, хөдөлмөрийн хөлс нэмэгдэж байгаагаас хамааран тус бүс нутгийн ядуурлын түвшин үргэлжлэн буурах төлөвтэй.
  • Дэлхий дахины нөхцөл байдал болон дотоодын эмзэг байдал уг бүсийн хэтийн төлөвт эрсдэл учруулсаар байна.
  • АНУ-ын төвбанкны хүүгийн түвшин хүлээгдэж байснаас хурдан өсч, зарим өндөр хөгжилтэй орнууд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого барьж байгаа, Зүүн Азийн хэд хэдэн оронд зээл, өрийн түвшин огцом өссөн энэ нөхцөлд бодлого боловсруулагчид макро эдийн засгийг оновчтой удирдахад үргэлжлүүлэн анхаарахын зэрэгцээ дунд хугацаанд төсвийн зохистой тэнцэлийг хадгалах шаардлагатай.  
GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 499 санал өгсөн байна.

Дээшээ