Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн гурван хүүхдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, нэг нь амиа алдсан хэрэг гарсан.
Амиа алдсан хүүхэд найман настай бөгөөд тухайн үед эмнэлэгт хандсан ч тусламж авч чадаагүй хэмээн ар гэрийнхэн нь мэдээлээд байгаа юм.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Ө.Энхмаагаас тодруулахад,
“Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ах нь хоёр дүүгээ аваад Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандсан. Тухайн үед хүүхдүүдийг үзээд яаралтай тусламж үзүүлсэн. Хросол өгч, халуурч байсан хүүхдэд эм өгч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ханд гэсэн зөвлөгөө байгаа юм. Гэвч ХӨСҮТ-д хандалгүй буцсан байна лээ. Энэ чиглэлийн дагуу судлаад эмч, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох үүргийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгсөн. Тусламж үзүүлээгүй биш үзүүлсэн. Гэхдээ тусламж үйлчилгээний чанар, дараагийн эмнэлэг рүү шилжүүлэх явцад алдаа гаргасан. Гурван хүүхэд хордлогод ороод ирж байхад тодорхой хэмжээний анхаарал тавих ёстой байсан. Үзлэг хийж, халдварын шинж тэмдэг байвал ХӨСҮТ-д мэдээлэх үүрэгтэй байдаг” гэв.
Тусламж үйлчилгээний чиглэлээр ямар алдаа гарсныг тодорхой болгож байж эмч, мэргэжилтнүүдэд ямар хариуцлага тооцох нь тодорхой болно гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Харин энэ талаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн “Эцэслэн шийдвэр гартал мэдээлэл өгөх боломжгүй. Халдварт өвчинтэй ирсэн хүүхдэд анхны тусламж үзүүлж, эмнэлгийн тусламжийн хуудсыг бөглөөд шилжүүлэх ёстой. Энэ бүгдийг бол хийсэн. Шинжилгээний дүн, тухайн үед байсан хүмүүсийн мэдээллийг нэгтгэж баталж, нотолж байж алдаа гаргасан эсэх тодорхой болно. Тэрнээс өмнө ямар нэг байдлаар дүгнэлт хийх боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хоёр хүүхдийн биеийн байдал дунд зэрэг байна.
Энэ явдлын дагуу ХӨСҮТ, Төв аймгийн эрүүл мэндийн газраас баг ажиллаж, сургуулийн дотуур байранд амьдардаг болон ажилладаг 246 хүнд эрүүл мэндийн үзлэг хийсэн байна. Үүнээс 17 хүнд хоолны хордлогын эмнэлзүйн шинж тэмдэг илэрснийг сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал дунд зэрэг байна.
Харин хүүхдүүдийн юунаас болж хордлогод орсон шинжилгээний дүн 2-3 хоногийн дараа гарна.