Өөрсдийгөө умартсан он жилүүд

Бизнес радио 98.9

2017-04-14 11:25 GMT+8

Дэлхийн хоёрдугаар дайны үед монголчууд ЗХУ-д туслах санд ард, иргэд мөнгө, үнэт зүйлс, хүнсний бараа хуримтлуулах ажил орон даяар өрнүүлж, дулаан хувцас цуглуулж, дайчдад илгээх бэлэг бэлтгэж байлаа.  Улаанбаатар хотын аж үйлдвэрийн комбинатын ажилчин, албан хаагчид, гар урлалын артелийн хамт олон ажлын өдөртөө 10 цагаар, амралтын өдрүүдээр бас илүү цагаар ажиллаж, фронтын дайчдад зориулсан дулаан хувцас, бусад эдлэл оёж бэлтгэж байжээ.

Хэдийгээр дотоодын эдийн засаг, аж үйлдвэр төдийлөн хөгжиж чадаагүй, амиа аргалах төдий байсан ч 1941 оны сүүлээр Монголчууд 15 мянган өвлийн иж бүрэн хувцас, 1.8 сая гаруй төгрөгийн үнэтэй гурван мянгаад илгээмж ачсан цуваа явуулжээ. ЗСБНХУ-ын улсын банканд 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулсан юм.
 
"ТАЛ НУТГИЙН ЭДИЙН ЗАСАГ" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монголчууд дэлхийн хоёрдугаар дайнд хэрхэн оролцож, эдийн засгийн хувьд ямар дэмжлэг үзүүлж байсныг онцоллоо. Нэвтрүүлгийн зочин профессор Ц.Цэвээн. 

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 35 санал өгсөн байна.

Дээшээ