УИХ энэ оны төсвийн тодотголыг өчигдөр орой цаг сунган баталлаа. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар улсын нэгдсэн төсвийг дөрвөн удаа хэлэлцдэг. УИХ-ын гишүүд эхний хоёр хэлэлцүүлгээр төсвийн доторхийг багагүй уудлан, олон санал шүүмж өрнүүлсэн.
Харин гурав болон дөрөв дэх хэлэлцүүлэг удаан үргэлжилсэнгүй, санал хураалтыг шуурхайллаа.
Энэ оны улсын нэгдсэн төсвийг баталснаар бид ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болов. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд юуны өмнө төсвөө тодотгох, хандивлагч орнууд болон байгууллагуудаас зээл авах баталгааг гаргуулах байв.
БНСУ-аас 500 сая ам.долларын зээлийг авчихсан. Японы Ерөнхий сайд Шинко Абэ 850 сая ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн юм. АХБ болон Дэлхийн банк ирэх сард албан ёсоор мэдэгдэл хийн, шинээр өгөх зээлийн хэмжээ, нөхцөлөө танилцуулна.
Тэгэхээр энэ сард болох ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай улсын асуудлыг хэлэлцэн баталснаар бид дээрх хөтөлбөр албан ёсоор хамрагдана.
ХӨТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛҮҮД:
- Үргэлжлэх хугацаа: 3 жил
- Зээлийн нийт хэмжээ: 440 сая ам.доллар
- Зээлийн хүү: 2 хувь
- Зээлийн зарцуулалт: Төсвийн алдлагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх.