Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлоне "Warner Bros" компанийг 1993 онд гарсан "Demolition Man" киноны орлогоос түүнд хувь өгөөгүй гэж шүүхэд зарга мэдүүлжээ. Өдгөө 70 настай жүжигчний энэхүү асуудлыг тодорхой болгохоор "Rogue Marble Productions" компани "Warner Bros"-т шаардлага тавьсан байна.
"Warner Bros" ямар ч тайлбар өгөлгүй 2.8 сая ам долларын чек явуулсан гэжээ. Компанийн мэдэгдсэнээр, 2015 оны байдлаар энэхүү кино нь олон улсын хэмжээнд "Box Office"-оос нийт 159 сая ам доллар олсон аж. Компанитай байгуулсан гэрээний дагуу Сильвестр Сталлоне киноны нийт орлогын 15 хувийг буюу 125 сая гаруй ам долларыг авах эрхтэйг хуулийн байгууллага баталж байгаа юм. Харин "Warner Bros" компанийн зүгээс энэ хэрэг явдалд одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Х.Дөлгөөн