Жил болгон зохион байгуулагддаг тариаланчдын улсын зөвлөгөөн өнөөдөр болж байна.
Улсын хэмжээнд нийт 1400 орчим иргэн, аж ахуй нэгж үр тариа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаас өнөөдөр 560 гаруй нь энд чуулж буй юм.
Тэд энэ удаагийн зөвлөгөөнөөр газар тариалангийн салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүн, сургамж, 2017 оны дулааны улирлын ерөнхий төлөв байдал, Хөрс уур амьсгалын өөрчлөлт, 2017 оны хаврын тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, хөгжингүй орнуудын тариалан эрхэлж буй арга технологи, хөгжлийн чиг хандлага зэрэг олон сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.
Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай зөвлөгөөний талаар ярилцлаа.
-Энэ удаагийн зөвлөгөөний ач холбогдол юу байна. Газар тариалан эрхлэгчид голчлон ямар асуудлуудаар чуулж байна?
-Ер нь хаврын тариалалтын үед энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Өмнө жилүүдэд бүсчилж хийдэг байсан бол энэ удаад улсын хэмжээнд зохион байгуулж байна. Зөвлөгөөнөөр бид голчилж юу сонсох вэ гэхээр энэ хаврын тариалалтад цаг агаар, дулаан улирлын төлөв байдал ямар байх, үүнтэй холбоотойгоор ямар технологи баримтлах зэрэг үндсэн зөвлөмжүүдийг сонсдог. Энэ жилийн онцлог бол агротехнологийн ерөнхий зөвлөмжийг дэлгэрүүлж өгч байна. Тухайлбал, үр сорт, техникийг хэрхэн сонгох, нарийн ногоог яаж тариалах зэрэг дэлгэрэнгүй зөвлөгөөг өгч байна.
-Импортын улаан буудайн хэмжээ багасч байгаа юу. Энэ нь багагүй маргаан дагуулсан?
-Өнгөрсөн жил ургац алдсантай холбоотойгоор импортын улаан буудайг тодорхой хэмжээгээр олгож байсан. Энэ жилийн хувьд дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангахуйц ургац хураасан учраас импортын улаан буудайны асуудлыг тэглэсэн.
-Ургамал хамгаалах болон хортон шавьж устгах бодисыг гаалиас өнгөрсөн жил хөнгөлдөг байсан. Энэ жилийн хувьд?
-Хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоог НӨАТ болон гаалийн албан татвараас чөлөөлдөг. Хоёр ч удаа энэ хууль сунгагдаад явж байгаа. НӨАТ-аас чөлөөлөх хууль өнгөрсөн жил хугацаа нь дуусаж байсныг сунгасан. Харин Гаалиас чөлөөлөх хугацаа 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дууссан ч өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт өргөн бариад батлуулчихлаа. Одоо УИХ баталчихвал Гаалийн албан татвараас гурван жилийн хугацаатай чөлөөлөх бололцоотой болно.
-Энэ жилийн хаврын тариалалт хэзээ эхлэх вэ?
-Мэргэжлийн байгууллагуудын тавдугаар сарын 5-18-ны хооронд хаврын тариалалтыг хийх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байна. Тэгэхээр үүнийг жил жилийн тариалалт хийх хугацаа гэж ойлгож болно.
-Тариалангийн ажил эхлэхэд үрийн асуудал тулгардаг. Үрийн чанарт хэр анхаарал хандуулж байна?
-Өнгөрсөн жил улсын хэмжээнд ургац сайн байсан. Тариаланчид үрийнхээ улаан буудайг нөөцөлдөг. Энэ жил хаврын тариалалтад зориулж тариаланчид 40 гаруй мянган тонн үрийг нөөцөлсөн. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 5000 орчим тонн үрийн улаан буудай байна. Улсын нөөцийн газар төдий хэмжээний үр бий. Тэгэхээр энэ жилийн тариалалтад үрийн улаан буудай хүрэлцээтэй. Дээр нь хэд хэдэн аж ахуй нэгж импортоор үр оруулж ирж үрийн шинэчлэлтийг хийдэг. Бид 10-аад аж ахуй нэгжид 1000 орчим тонн үрийн улаан буудай импортлох квот олгосон.
-Тариаланчид жил болгон дотоодын хэрэгцээг хангасан тохиолдолд илүү гарсан улаан буудайг экспортод гаргая гэдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Өнгөрсөн жил дотоодынхоо хэрэгцээг хангаад бага зэргийн улаан буудай илүү гарсан. Бид энийг экспортод гаргах ямар боломж байгааг судалсан. Мөн жилийн жилд ийм асуулттай тулгарна. Тиймээс бид урьдчилсан байдлаар экспортынхоо шугамыг нээх чиглэлээр Хятадтай хамтарч ажиллаж байна.
-Өнгөрсөн жилүүдэд тариаланчид салбар яамтайгаа үл ойлголцож, багагүй зөрчилтэй байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Өнгөрсөн 2015 онд улсын хэмжээнд гантай байсан. Тариаланчдын зүгээс тодорхой асуудлуудыг бидэнд тавьж байсан. Энэ жилийн хувьд 2016 онд дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангахуйц хэмжээний ургацыг бид хурааж авсан. Яамнаас үзүүлдэг уламжлал болсон дэмжлэгүүдийг өгөөд явж байна. Дээр нь 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ”, “Залуу тариаланч” зэрэг хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна. Тариаланчдын зүгээс салбар яамтайгаа ойлголцсон гэж бодож байна.