Дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Кэндогийн Азийн бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцоод иржээ.
Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон 13 тамирчнаас Монголын Кэндогийн Холбооны дэргэдэх "Чикара Кэндо" клубийн ахлах тамирчин М.Сарантуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Ингэснээр олон улсын тэмцээнээс ганцаарчилсан төрөлд хүртсэн анхны медалийн эзэн болжээ.
Тус тэмцээний хувьд жилээс жилд оролцогчдын тоо, чанар нь өсөж буй томоохон тэмцээн бөгөөд энэ жил найман орны 300 гаран тамирчин өрсөлдсөн.
Мөн тэмцээнд оролцсон "Оргил Кэндо" клубын Г.Уранбилэг, Ш.Нямсүрэн, "Чикара Кэндо" клубын Ч.Үжин нар 300 гаран тамирчдаас онцгойрч "Дайчин тамирчин" шагналыг хүртсэн гээд улсаа төлөөлөн оролцсон тамирчид амжилт дүүрэн иржээ.
Ингээд кэндогийн спортод тодоор бичигдэх амжилтыг өвөртлөн ирсэн "Чикара Кэндо" клубийн ахлах тамирчин М.Сарантуяатай тэмцээний сэтгэгдэл, цаашдын зорилгынх нь талаар цөөн хором ярилцлаа.
“Ажлын бус цагаар, амралтын өдрөөр гээд цаг зав гарах л юм бол хичээллэдэг. Гэртээ ч хамаагүй давтаж, бичлэг үзэж өөрийгөө хөгжүүлдэг” хэмээн ярих тэрбээр Үндэсний хөгжлийн газрын салбарын бодлого зохицуулалтын газарт мэргэжилтнээр ажилладаг. Монгол Улсынхаа нэрийг олон улсын тавцанд гаргаад ирсэн түүний ярилцлагыг хүргэж байна.
-Кэндогийн спортод томоохон хувь нэмэр оруулах шагнал хүртсэнд баяр хүргэе. Тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Олон улсын тэмцээнд анх удаа амжилттай оролцоод ирлээ. Өмнө нь БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн тулааны урлагийн тэмцээнд оролцсон. Тухайн үед их тааруухан оролцсон. Францын шигшээ багийн тамирчинтай таараад үнэхээр бут цохиулсан. Тэр ялагдал маань бэлтгэлээ илүү сайн хийх, тэмцээний сэтгэлзүйтэй болох их тэмүүлэлтэй болгож өгсөн. Үүнээс хойш олон улсын тэмцээнд илүү их оролцох ёстой юм байна гэж бодсон. Энэ удаад илүү их хүч чармайлт гаргасныхаа үр дүнг хүртээд маш их баяртай байна. Анхны ялалт их амттай байдаг юм байна. Хожил аваад дараагийн тоглолтдоо орох бүртээ өөртөө итгэж чадахгүй байсан. Маш сайхан тэмцээн боллоо.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсынх байв. Бас хамгийн сэтгэлд үлдсэн тоглолтоосоо нэрлэвэл.
-Саяны тэмцээнээс хамгийн онцлох тоглолт нь БНХАУ-ын шигшээ багийн гарааны тамирчинтай хийсэн тоглолт байсан. Бид хоёр оноогоор тэнцсэн ч шүүгчийн шийдвэрээр надад ялалтыг өгсөн. Кэндо их шударга спорт юм байна, эзэн орны тамирчин байлаа гээд ялалт авдаггүй юм байна гэдгийг ойлгуулсан. Тухайн үед шүүгч нарын өгсөн оноог хараагүй учраас багийнхан дээрээ очоод л ялснаа мэдсэн.
Дараагийн тоглолт нь ОХУ-ын тамирчинтай таарсан. Намайг бодвол илүү олон жил хичээллэсэн, туршлагатай бие бялдрын хувьд илүү хүчтэй байсан. Тэр хүнийг хожсондоо бас их баяртай байсан. Харин хүрэл медалийн төлөөх тоглолт нэлээн сунжирч арав гаруй минут үргэлжилсэн. Ингээд шууд аваргын тоглолтод оролцсон. Амьсгаагаа ч дарж чадалгүй аваргын тоглолтод орсон л доо. Хэтэрхий ядарсан байсан учраас сайн тоглолт үзүүлж чадаагүйдээ багийнхнаасаа их ичсэн. Тэр л харамсмаар байсан.

-Францын тамирчин туршлагатай тамирчин байсан гэлээ. Таны хувьд кэндогоор хичээллээд хэр удаж байна вэ. Кэндогийн спорттой холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу.
-2010 онд АНУ-д Делаверийн их сургуульд сурч байхдаа анх кэндотой танилцаж байлаа. Хувцас, хэрэглэл нь их сүртэй бахдам харагдсан. Ингээд л хувцас нь таалагдаад хичээллэж эхэлсэн. Гэхдээ их хэцүү спорт санагдсан шүү. Жил орчим хичээллээд хувийн шалтгаанаар кэндогоо орхиж байлаа. Харин сургуулиа төгсөөд буюу гурван жилийн дараа Монголдоо ирээд дахин энэ спортоороо хичээллэх боломжтой болсон. Ингээд л бүр шинээр, дахин эхэлсэн. 2014 оноос хойш кэндогоор тууштай хичээллэж байна.
-Анх хувцсанд нь татагдаад кэндод хөл тавьж байж. Харин одоо энэ спортын юу нь таныг татдаг вэ?
-Кэндод үлдсэн шалтгаан нь хүнийг хөгжүүлэх талаараа сонин содон спорт. Дайчин болгодог, тухайн хүний сэтгэл доторхыг гаргаж ирдэг. Мэн буюу кэндогийн маскаа өмсөөд жинхэнэ өөрийгөө харуулдаг нь таалагддаг. Кэндо өөрөө гүн гүнзгий философитой спорт л доо. Яривал хэдэн өдөр болох байх. (инээв.сурв) Ямартай ч төвшин ахих тусмаа кэндог илүү сайн ойлгож, илүү шинэ зүйлийг мэдэж авдаг. Цаашдаа ч сурах зүйл их олон байгаа байх гэж боддог.
-Өнгөрсөн удаагийн ДАШТ-д Монголын шигшээ багт багтаж байсан гэсэн. Тухайн үед ямар амжилт үзүүлж байв?
-ДАШТ-нд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд сэлгээний тамирчнаар оролцож байсан. Гарааны тоглолтод оролцоогүй л дээ. Тэр үед кэндодоо сайжиръя гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Дараагийн ДАШТ-д чансаагаараа нэгт бичигдэж, Монгол Улсаа төлөөлж явна гэсэн том зорилго тавьсан. Түүндээ бага багаар хүрч байна.
-Одоо чансаагаараа хэдэд бичигдэж байгаа вэ?
-Кэндогийн клубууд сар бүр сорил тэмцээн зохион байгуулж, тамирчдынхаа чансааг тогтоодог юм. Одоогийн байдлаар чансаагаараа нэгт бичигдэж байна. Гэхдээ манай тамирчид тулаанч улсууд учраас анхаарлаа сулруулж болохгүй. Улам илүү хичээж, бусдаас суралцаж, бусдадаа тусалж байхгүй бол чансаагаа нэгт хадгалах хэцүү.
-Дараагийн оролцох тэмцээнүүдийнх нь тов, төлөвлөгөө гарсан уу?
-Сая болсон тэмцээнээс бидний аравдугаар сард болох БНХАУ-ын улсын аварга шалгаруулах тэмцээндээ зочин багаар оролцох урилгыг өгсөн. Тэнд оролцоно. Харин ирэх жилийн хоёрдугаар сард Ази, Номхон далайн бүсийн нээлттэй тэмцээнд орох төлөвлөгөө гаргаж байна. Мөн боломж гараад, ажлын цаг зав, санхүүгийн бололцоо гарвал гуравдугаар сард Францын нээлттэй тэмцээнд оролцох төлөвлөгөө байна. Ингээд чансаагаа хадгалаад шигшээ багт багтвал тавдугаар сард ДАШТ-д оролцоно.
Т.ЧИНЗОРИГ: БАГИЙН ТӨРӨЛД ИЛҮҮ ХҮЧ ЧАРМАЙЛТ ГАРГАХ ХЭРЭГТЭЙГ ОЙЛГОСОН
1994 онд “Улаанбаатар кэндо” клуб байгуулагдсанаар манай улсад энэ спорт хөгжих анхны алхам тавигдаж байжээ. Өдгөө нийт 300 гаруй тамирчин энэ спортын төрлөөр хичээллэж, долоон клуб үйл ажиллагаа явуулах хүртлээ өргөжсөн байна.
Кэндогийн Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монголын багийг ахлан оролцсон “Чикара кэндо” клубын багш Т.Чинзориг тэмцээний талаар
“Манай тамирчид маш сайн оролцсон. Медаль хүртээгүй ч анх удаа олон улсын тэмцээнд оролцож туршлага судлахаас гадна хувийн амжилтаа ахиулсан тамирчид ч байсан. Олон улсын тэмцээнээс 1-2 хожил авч хэсгээсээ гарна гэдэг чамлахааргүй амжилт. Энэ удаагийн тэмцээнд бид багийн төрлийг чухалчлан бэлтгэл хийсэн. Кэндо хэдийгээр ганцаарчилсан спорт шиг харагддаг ч олон улсын хэмжээнд багийн төрлийг чухал гэж үздэг. Тиймээс бид багийн төрөлд нэлээд бэлтгэл хийсэн. Төдийлөн сайн амжилт гаргаагүй ч хэсэгтээ нэг нэг хожил авсан нь багийн бэлтгэлтэй холбоотой гэж үзэж байна. Цаашид багийн төрөлд манай тамирчид илүү хүч чармайлт гаргах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулсан” гэсэн юм.
Кэндо хүмүүст дотор байгаа нөөц боломж, сайн талыг нь гаргаж ирэхийг хичээдэг. Бусдыг хүндлэх, тэсвэр тэвчээр, оюун ухаан, бие бялдрын хөгжил авчрахаас гадна хувь хүн өөрийгөө нээж, зөв залахад нь тусалдаг гэдгийг тэрбээр хэлж байв.
Т.Чинзориг өнгөрсөн жил гурван дангийн зэрэг авсан учраас энэ жил анх удаа эрэгтэй гурван дангаас дээш төрөлд зэрэг ахин орсон. Хэсэгтээ гурван хожил авч гарсан ч хэсгийн шатны нугалах тоглолтдоо хожигдсон. Өөрийнх нь хувьд том туршлага болсон гэдгийг онцолж байлаа.