Хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлж нээх зарим байршлуудтай танилцлаа.
Үүнд
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Лениний музейн баруун талд байрлах орон сууцны урд талаар шинээр гудамж, зам гаргах ажил,
- Тус дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар сургуулийн баруун талд авто замын хөдөлгөөнд саад болж байгаа гаражийг буулгах ажил,
- Татварын ерөнхий газрын хойд талд шинээр гудамж, зам гаргаж, автомашины газар дээрх болон доорх зогсоол байгуулах ажил,
- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 64 дүгээр дэлгүүрийн зүүн талаар шинээр гудамж, зам гаргах ажилтай танилцлаа.
Нийслэлийн хэмжээнд эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж, ашиглан, хашаа хатгасан зөрчилтэй 341 иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаа аж.
Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дөрөвдүгээр сард багтаад зөрчилтэй байршлууд дахь байгууллага, иргэдийн хашааг стандарт хэмжээнд хүргэж татуулж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, иргэдийн зорчих нөхцлийг бүрдүүлнэ. Газар чөлөөлөх шаардлагын хугацаанд газраа чөлөөлөөгүй бол төрийн зардлаар татсаны дараа тухайн зардлыг төлүүлэх арга хэмжээ авах гэнэ.