Хамгийн их татагдсан аппликейшн SOCIALPAY

Бизнес мэдээ

2017-04-15 11:41 GMT+8

Та энэхүү аппликейшнээр Facebook төдийгүй Twitter, и-мэйл болон утсан дээрээ бүртгэлтэй найзуудынхаа жагсаалтыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.

Social Pay аппликейшнийг App Store эсвэл Play Google-ээс татан аваарай. Та аль ч банкны харилцагч байсан хамаагүй онлайн дансаа хураамжгүй нээлгэж, бүх төрлийн шилжүүлгийг ямар ч шимтгэлгүй хийх боломжтой.

Social Pay аппликейшнаар 100-1,000,000 төгрөгийн шилжүүлэг хийх боломжтойгоос гадна сошиал дээрх найзууд руугаа нэхэмжлэх илгээх боломжтой. Social Pay аппликейшн нь 2017.04.11-ний өдөр зах зээлд танилцуулагдсанаас хойш 2 өдрийн дотор App Store-т хамгийн их татагдсан аппликейшн болсон байна.

Та төлбөрөө сошиалаар хоромын хугацаанд шидэж, хялбархан шийдээрэй.

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 942 санал өгсөн байна.

Дээшээ