Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн гол үйл явдал болон GoGo мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, ярилцлага, сурвалжлагаас тоймлон хүргэж байна.
ҮЙЛ ЯВДАЛ
G-Time сүлжээнд элссэн, 12мянган иргэний төлөөлөл даваа гарагт хэвлэлийн бага хурал хийн, эсэргүүцлээ илэрхийлэв. Казахстаны компанийн үйл ажиллагааг зогсоосноор олон мянган төгрөгөө өгч, элссэн иргэд санхүүгийн, сэтгэл санааны хувьд хүнд байдал орсон талаар танилцуулав.
Өнгөрсөн мягмар гарагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, М.Билэгт, Н.Учрал, Х.Болорчулуун, А.Сүхбат нарын 10 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод оффшорын эсрэг лобби бүлэг байгуулж ажиллах болсноо мэдэгдэж, албан бичиг гардуулав. Тэд оффшорт нэр холбогдсон улс төрчид, төрийн албан тушаалтнуудыг шалгуулан, хууль бусаар хөрөнгө эзэмшсэн нь тогтоогдвол Монгол Улсад эргүүлэн татах зорилготой юм байна.
11-ний мягмар гарагт Төв аймаг дахь Таван толгойн бэлтгэлийн бааз буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд гар бөмбөг дэлбэрсэн. Үүний улмаас хоёр албан хаагч газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан харамсалтай хэрэг гарлаа. Амиа алдсан цэргүүд 24 болон 30 настай, гэр бүлтээ байсан юм.
Тэсрэх бөмбөгний төмөр металлууд биед нь орсон хоёр цэргийг яаралтай мэс засалд оруулсан. Үлдсэн зургаан цэрэг баасан гарагт эмнэлгээс гарчээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.
Хотын дарга Сү.Батболд мягмар гарагт нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэв. Тэрээр “Метро байгуулах нь өртөг өндөртэй. 2025 оноос хойш энэ асуудлыг ярьж болно. Эхлээд автобусаа хуваарийн дагуу явуулдаг болох хэрэгтэй. Тусгай замын автобусны дөрвөн шугамыг ашиглалтад оруулна. Энэ шугамаараа трамбай явуулах боломжтой” гэв.
Өнгөрсөн пүрэв гарагт УИХ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлав. Оффшорын эсрэг хууль гэж товчилсон энэ хууль хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш хүчинтэй. Иймд өмнө нь оффшор бүсэд нэр холбогдсон албан тушаалтнуудад шинэ хууль үйлчлэхгүй.
Манай улсад элэгний өвчлөл эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор удав. Үе үеийн Эрүүл мэндийн сайд нарын хамгийн их анхаарал хандуулах ажил элэгний хатуурал, хавдартай тэмцэх баймаар. Гэвч энэ чиглэлд олигтой дэвшил гаралгүй өдийг хүргэсэн.
Тэгвэл ирэх сарын 1-нээс эхлэн 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг пүрэв гарагт мэдээллээ.
ЯРИЛЦЛАГА
Хавар болохоор хөгшдийн ужиг өвчин сэдэрч, хэн хүнгүй нозоордог. Тэгвэл хүүхдүүд ч хавар илүүтэй ядран, үүний улмаас халдварт өвчин тусах нь элбэг байдаг аж. Иймд сэтгүүлч Р.Адьяасүрэн “Оливка” хүүхдийн чийрэгжүүлэх төвийн зөвлөх П.Ганчимэгтэй гэрийн нөхцөлд хэрхэн дархлаа сайжруулах талаар ярилцсан юм.
Ажил эрхэлдэг хүн бүр цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Бидний төлсөн нийгмийн даатгалыг тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн, эрүүл мэндийн даатгалуудад хуваарилдаг. Харин эдгээр сангууд иргэдэд эргүүлээд ямар үйлчилгээ үзүүлдэг талаар бид төдийлөн мэддэггүй. Иймд ажилгүйдлийн тэтгэмжийн талаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн байцаагч Б.Ариунтуяагаас тодруулсныг уншаарай.
НИЙТЛЭЛ
Ямартаа ч манай улс оффшор бүсийн орнуудад хэн данс эзэмших эрхтэй болон хэнд хориглохыг заасан, хуулийн баримт бичигтэй боллоо. Тэгвэл оффшор бүс гэдэг нь юу гэсэн үг вэ, ямар онцлогтой вэ? Энэ талаар сэтгүүлч Э.Энхмаа “Монголд оффшор бүсээс 14.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ” нийтлэлдээ танилцуулсан юм.
Нэг тонн ган бөмбөлөг дунджаар 1500 ам.долларын үнэтэй. Эрдэнэт, Оюутолгой компаниуд жил бүр 85 мянган тонн ган бөмбөлгийг гаднаас авдаг. Энэ орон зайг эзлэх нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ойрын зорилт. Бүтээгдэхүүний туршилт амжилттай болж, худалдан авагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлбэл тус үйлдвэр жилд 127 сая ам.долларын борлуулалтын орлого олох юм байна. "Ган бөмбөлгийг гадаадаас биш, Дарханаас авна" нийтлэлийг үргэлжлүүлэн унших бол энд дарна уу.
GoGo мэдээний агентлаг нийслэлийн агаар, хөрсний бохирдолд онцгой анхаарал хандуулан, цуврал нийтлэлүүд хүргэсээр байгаа билээ. Сэтгүүлч Г.Одгарав энэ удаад Да хүрээ зах орчмоос “Тэд тэвчиж байна” сурвалжлагыг бэлтгэсэн юм.
Да хүрээ зах орчимд эрх нь хамгийн их зөрчигдөж байгаа иргэд юу гэж ярив?
СПОРТ
Дан Коловын нэрэмжит олон улсын тэмцээн Болгарын Русе хотод болов. Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Алтай констракшн", “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлэв.
АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 69кг-д Ариунбилэгийн Гантүлхүүр алтан медаль хүртлээ.
АНЭУ-ын Абу Даби хотноо болсон пара жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнд Б.Ууганхүү хос мөнгөн медаль хүртлээ.
Энэ сарын 7-8-нд Бээжин хотноо Кэндогийн Азийн бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болов. Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон 13 тамирчнаас "Чикара Кэндо" клубийн ахлах тамирчин М.Сарантуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн. Сэтгүүлч Р.Адьясүрэнгийн түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.