“Монгол багштай ярианы сургалтаа ирэх сараас эхлүүлэхээр боллоо”

Бизнес мэдээ

2017-04-17 10:08 GMT+8

/08.30-12.30,  18.30-22.30/

Англи  хэлний мэдлэгийг цогцоор нь системтэйгээр заадгаараа олонд танигдаад буй “Сондор хилэн” англи хэлний төв төгсөгчдийнхөө хүсэлтээр монгол багштай ярианы ангийн  сургалтаа эхлэхэд  бэлэн  болжээ. Сүүлийн хоёр жилд судалгаа шинжилгээ хийсний дүнд ярианы  ангийн хөтөлбөрөө  боловсруулж ийнхүү 5 сарын 1-нээс  эхлэн сургалтаа эхлүүлэхээр болжээ. Англи хэлний суурь мэдлэгээ сайн тавьсан, дүрмийн  мэдлэгтэй  хүмүүст зориулагдсан тус ангийн сургалтаа С.Төмөрбат  багш өөрөө удирдан явуулах гэнэ. Дүрмэнд суурилсан ярианы цогц хөтөлбөр боловсруулсан учраас англи хэлний дүрмийг ашиглан хэрхэн ярих аргачлалыг заах тул үр дүнтэй сайн сургалт болно гэдэгт С.Төмөрбат багш итгэлтэй байгаа аж.

Бидний өдөр  тутмын  амдралд найз нөхдийн, албан ёсны, энгийн ярианы гэх зэрэг ярианы олон хэлбэрүүд үйлчилдэг. Тиймээс мэндчилэх, танилцахаас өгсүүлээд амьдралын алхам тутамд хэрэглэгддэг ярианы хэлбэрүүдийг төрөлжүүлэн заахаараа энэхүү сургалт амьдралд ойр сургалт болох аж. Гадаадад очиод онгоцны буудалд буух,  зочид буудалд очих, рестарон орох зэрэгт өөрийгөө  хэрхэн илэрхийлж ойлголцох талаар сэдэв бүрт  жүжигчилсэн байдлаар заах тул гадаадад аялах, ажиллаж амьдрах зорилготой хүмүүст хамгийн  тохиромжтой сургалт болох аж. Суралцагсдынхаа цаг завд тааруулан өглөөний анги, оройн анги гэсэн сонголттойгоор сургалтаа явуулахаар болжээ. Өглөөний анги нь 08.30-12.30 хүртэл хичээллэх бол, оройн  анги нь 18.30-22.30 хүртэл академик цагаар зургаан цаг буюу хагас өдрөөр хичээллэнэ.    

’’СОНДОР ХИЛЭН” ТӨВИЙН БҮХ  СУРГАЛТУУД 05 САРЫН 01, 06 САРЫН 05-нд ЭХЛЭНЭ

“Сондор хилэн” төв нь доорх чиглэлүүдээр элсэлт авч байна. Та бүхэн утсаар, сайтаар, чатаар, болон биечлэн ирж бүртгүүлэх боломжтой.

БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

1.БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

2.БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ

ЦАГИЙН АНГИУД

1.         Өглөөний анги     06.15-08.15
                                          08.30-10.30

2.         Өдрийн анги         10.30-12.30    
                                          12.30-14.30                
                                          14.30-16.30    

3.         Оройн цагийн анги     16.30-18.30        
                                                 18.30-20.30    
                                                 20.30-22.30   

ТУСГАЙ СУРГАЛТУУД

  • VIP СУРГАЛТ
  • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ
  • ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ
  • Монгол багштай ЯРИАНЫ АНГИ
  • Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ
  • ХҮҮХДИЙН АНГИ
  • ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ
  • ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
  • БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ
  • Радио, ТВ, Онлайнаар явагддаг ЗАЙНЫ СУРГАЛТУУД

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ’’Парк плэйс’’ оффис, 6 давхар

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 499 санал өгсөн байна.

Дээшээ