Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг өөрчилнө гэж амласан. Энэ хүрээнд ажлын цагийг богиносгож, хөдөлмөр эрхлэгчдийг эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлж байгаа юм. Гэхдээ Шинзо Абэгийн энэ хүчин чармайлт төдийлөн сайнаар үнэлэгдэхгүй байгааг ажиглагчид онцоллоо.
Японы Засгийн газар гуравдугаар сард хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг өөрчлөх чиглэлд хуулийн төсөл боловсруулсан нь удахгүй батлагдах хүлээлттэй байна. Хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэгч сард 100-аас илүү цаг ажиллахгүй, цаашлаад 2-6 сарын хугацаанд сард дунджаар 80-аас илүү цаг ажиллах ёсгүй гэж тусгажээ. Харин энэ үзүүлэлт хөдөлмөр эрхлэгчдийг ажлын хэт ачааллын улмаас эрүүл мэндээр хохирч, амь насаа алдаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд хангалтгүй гэж эдийн засагч, шинжээчид үзсэн байна.
Учир нь 100 хүртэл цагаар илүү цаг ажиллана гэдэг нь маш өндөр тоо, хэт их ачаалалтай ажиллахыг хуульчилж байгаатай адил гэж зарим ажиглагч онцолжээ.
Н.Номин-Эрдэнэ