ХБНГУ-ын Эрчим хүчний зохицуулах газар Засгийн газрын дэмжлэг болон татаасгүй, анхны оффшор салхин парк барих саналыг зөвшөөрлөө. Хойд тэнгист баригдах энэхүү 1490 мегаваттын хүчин чадалтай салхин паркийн гэрээг Германы Холбооны сүлжээний агентлаг үзэглэжээ. Мөн тендерт ялагч компанийн зүгээс нэг мегаватт цаг салхины эрчим хүчийг 4.40 еврогоор нйилүүлэхээр тохиролцсон байна.
Үйлдвэрлэсэн эрчим хүчээ худалдахад Засгийн газраас татаас авахгүйгээр ашиг олно гэж тооцоолж байгаа аж. Тендерийн үнийн санал таамаглаж байснаас маш доогуур буюу зах зээлийн үнээс бага байсан тухай албаныхан мэдэгдсэн байна. Иймээс энэ нь сэргээгдэх эрчим хүчний компаниудад том цохилт болж харин Германы татвар төлөгчдөд сайхан мэдээ болж байгаа тухай шинжээчид онцолжээ. Дашрамд дурьдахад, Герман улс 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс эрчим хүчнийхээ 80 хувийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Х.Дөлгөөн