Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани 2017 оны өрөмдлөгийн ажлаа пүрэв гарагт эхэллээ. Тус компани 2017 онд Баян хөндий алтны төсөлд нийт 20 мянган метр, ойролцоох Алтан нар, Алтан нум алтны төслүүдэд 4000 метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөөд байгаа аж. Үүнээс эхний ээлжид Баян хөндийн алтны төслийн зорилтот талбайнуудад өрөмдлөгөө эхэлжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард тус компани энэхүү ордын "Midfield” бүсийн судалгааны дүнг танилцуулсан юм. Үүнд дурдсанаар дээрх хэсэгт 41 метрийн гүнд тонн хөрс тутамд 5.2 грамм алт, 72 метрийн гүнд тонн хөрст дөрвөн граммын алтны илэрц олдсон байна. Өрөмдлөгийн дараагийн шатыг тавдугаар сарын нэгэнд эхлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. “Erdene Resource Development”-ийн алтны хайгуулын төслүүд хамгийн амжилттай, өндөр хүлээлт дагуулж байгаа юм. Тийм учраас тус компани энэ оны эхээр Торонтогийн Хөрөнгийн биржээс амжилттайгаар 12 сая гаруй ам.долларын хөрөнгө босгоод байна.
Харин Улаан Овоогийн нүүрсний уурхайд олборлолт хийж байгаа, Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Prophecy Development” групп Болив дахь төслүүдийнхээ талаар Лондонд болсон хөрөнгө оруулалтын чуулганы үеэр танилцууллаа. Тус компани Боливд цайр, мөнгөний “Pulacayo” төслийг 2015 онд худалдан авсан бөгөөд харин 2017 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.
Т.Элиса