Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав өнөөдөр мэдээлэл хийж, “Монгол Улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой” гэж мэдэгдлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа юм.
Д.Дорлигжав:
-УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Би Монгол Улс ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс больё, энэ тогтолцоо руу шилжье гэсэн байр суурьтай байгаа. Энэ тухай хуулийн төслийг ч боловсруулсан. Энэ тухай хуулийн төслийг ч боловсруулсан.
Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогдлоо, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэлийн Засаг дарга нараа томилдог, тэр дарга нь сумын даргаа томилдог, чөлөөлдөг байх удирдлагын босоо тогтолцоог бий болгоё гэсэн үзэл санаагаар төслийг боловсруулсан.
Энэ тохиолдолд намууд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа улс төрийн намуудын нөлөөллөөс ангид болно.
Босоо удирдлагын тогтолцооны ач холбогдол нь боловсон хүчин, удирдах хүнийг сонгохдоо ямар нэг үзэл бодлын ялгаагүйгээр, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг томилох боломж олгоно. Итгэл дааж ажиллаж чадахгүй хариуцлага алдвал шууд хална.
Аливаа улс оронд амьдралын шаардлагаар 30-аад жилийн давтамжтай нийгэм, эдийн засаг, улс төрийн томоохон өөрчлөлт гарч байдаг. Энэ цаг үе нь ч боллоо.
Одоогийн тогтолцоогоор нэг хүнийг чөлөөлөх гэж нам, фракцынхан нь хамгаалаад суудаг зовлон бий.
Энэ нь эцэстээ Монголын төр засаг асуудлыг шуурхай бодитой шийдэх, үйл ажиллагааны үр дүн нүдэн дээр хурдан гарч байх, төрийн үйл ажиллагааны зарчимч үйл ажиллагаа олон нийтэд ил тод болох сайн талтай.
Манай Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлаад 30-аад жил боллоо. Аливаа улс оронд амьдралын шаардлагаар 30-аад жилийн давтамжтай нийгэм, эдийн засаг, улс төрийн томоохон өөрчлөлт гарч байдаг. Энэ цаг үе нь ч боллоо.
УИХ-аас боловсруулж буй ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ БИ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. Учир нь:
НЭГДҮГЭЭРТ, давхар дээлтэй байхыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулах гэж байна.
Одоо бол Үндсэн хуулийн цэцийн тайлбараар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хавсран хийж байна. Гэтэл давхар дээлтэй байж болохоор төсөл боловсруулсан.
ХОЁРДУГААРТ, Ерөнхийлөгчийн нэлээд олон эрхийг Ерөнхий сайд руу шилжүүлэхээр заасан байна. Хүчтэй Ерөнхий сайдтай болно гэсэн яриаг үндэслэн хийсэн бололтой юм. Өнгөрсөн 27 жилд Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгчтэй байлаа.
Төрийн ажил урагшилдаггүй, боловсон хүчний бодлого оновчгүй, хариуцлага тооцож чаддаггүй, хөрөнгө мөнгөө оновчтой зарцуулж чаддаггүй зэрэг бүх шалтгаан Ерөнхийлөгчөөс болоогүй. Асуудал нь Парламентад суудалтай намууд, намууд дотор байдаг фракц бүлэглэл төрийн бодлогыг завхруулж, үймүүлж ирсэн.
УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэр хүнд нэмээд эрх мэдэл өгснөөр намуудын эрх хэмжээг улам нэмэгдүүлж байна, боловсон хүчний бодлогыг алдагдуулсан хэрэг.
Тэгэхээр асуудлын мөн чанарыг зөв тайлж байж, зөв уншиж байж шийдлийг хийх ёстой. Өнгөрсөн 27 жилийн төрийн доголдол юунд байсныг төсөл боловсруулагчид олж хараагүй байна.
Эрх баригчдын боловсруулсан төслийг би хардаж байгаа. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болъё гэсэн юм явж байгаа.
Зургаадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг далимдуулж хойшлуулах, цаашдаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй байх далд санаа агуулж байх талтай. Ийм зүйл хийж болохгүй, үүнийг би тууштай эсэргүүцнэ.
Яагаад Үндсэн хуулийн талаар бие дааж төсөл боловсруулахаар болов гэхээр энэ хуулийг батлалцаж явсан. Энэ 27 жилд төрийн өндөр дээд албыг хашиж явсан, төрийн ажлын жаргал зовлон бэрхшээлийг өөрийн биеэр туулсан.
Ингэж явахдаа Үндсэн хуулиндаа байгаа системийн гажгийг олж харсан. Олон зүйлийг хийхийг оролдсон ч Үндсэн хуульд хүрээд тулж, гацаж байсан.
Одоо энэ зөрчлийг арилгах, Монгол шуурхай төртэй болох шаардлагатай. Амьдрал өөрөө шаардаж байна. Дэлхийн эдийн засаг, геополитикийн орчин хурдтай өөрчлөгдөж байна. Бид дотроо хэрэлдээд суугаад байх боломжгүй.
Ийм учраас ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөөр удирдуулсан Засгийн газартай ардчилсан Монгол Улс байх ёстой гэж хуулийн төсөл боловсруулсан гэв.