Саяхан танил найз маань надад нэгэн сонин түүх ярьсан юм. Найзын маань баз хүргэн Дорноговь аймагт амьдардаг малчин хүн юм гэнэ. Хоёр жилийн өмнө уг малчин залуу Америкийн виз авалгүйгээр Америк дэлгүүрүүдээр хэссэн аж. Тэгээд өөртөө чанартай ганц дуран, ойрын зайнд харилцдаг станц гэх зэрэг нэлээд хэдэн Америк бараа авчээ.
Яаж ингэдэг билээ гэсэн, харин мань нөхөр сумын төвд байдаг найзаараа дамжуулаад Америкийн онлайн дэлгүүрээс бараа захиалаад малчныхаа хотонд хүлээгээд авчихсан аж. Энэ явдал надад маш сонирхолтой санагдан бид энэ удаа АНУ-аас Монгол руу ачаа тээвэр, онлайн худалдааны зууч чиглэлээр Лос Анжелес хотод үйл ажиллагаа явуулдаг “Эм Жи Ложистикс” компанийн ерөнхий менежер Т.Наранчимэгтэй уулзуулж байна.
-Сайн байна уу. Танайхаар дамжуулаад Монгол малчин маань Америкийн дэлгүүрүүдээр хэсч байгаа сурагтай. Та манай уншигчдад уг бизнесийнхээ талаар танилцуулна уу?
-АНУ-д сурч, амьдардаг монголчуудын тоо нэмэгдэх тусам Америк Монголын хооронд хийгдэх бизнес, эдийн засгийн харилцаа тэр хэмжээгээр өсч байна. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа, боловсролын салбарт эрэлт хэрэгцээ их үүсч, олон монгол залуус маань АНУ-д өөрсдийн хувийн компаниа байгуулаад амжилттай бизнес эрхлэн явж байна. Үүний нэг бол манай “Эм Жи Ложистикс” (MG Logistics) компани юм. Манайх Лос Анжелес хотын монголчууд өргөнөөр суурьшсан К-Таунд байрлалтай бөгөөд эдүгээ 14 дэх жилдээ Америк, Монголын хооронд агаар болон далайн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ хугацаанд олон мянган үйлчлүүлэгчийнхээ итгэлийг даасан, салбартаа тэргүүлэгч компанийн нэг болж чадсан юм.
-АНУ-аас Монгол руу тээвэр хийдэг гэлээ. Америкаас гарсан ачаа Монголд хэр удаж байж ирдэг вэ, үнэ ханшийн хувьд?
-Монгол руу ачаа, бараа тээвэрлэж буй хэрэглэгчдийн хамгийн түгээмэл асуудаг асуулт бол “хэзээ Монголд буух вэ” гэдэг. Бид Америкаас Монгол руу агаарын экспрэс карго буюу хамгийн богино хугацаанд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, агаараар явуулж буй ачааг манай компани хамгийн хурдан хугацаанд Монголд аваачих баталгааг гаргаж өгөхийг хичээдэг. Ер нь бол ажлын 2-3 хоногтоо Монголд ирдэг гэсэн үг. Агаарын ачааг долоо хоног бүрийн давтамжтайгаар хүлээн авч байна, харин газрын ачаа тухайн боомтынхоо ачаалал, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад 45-60 хоногийн дотор Улаанбаатарт хүрч байна. Үнэ ханшийн хувьд бид хэрэглэгчиддээ зах зээлийн хамгийн хямд үнийг санал болгохын төлөө хичээн ажилладаг.
-Сүүлийн үед хүмүүс онлайнаар бараа захиалж гэрийн хаягаар их авдаг болсон. Гэтэл Америкаас бараа авах гэхээр тэндхийн томоохон онлайн дэлгүүрүүд Монгол руу илгээлт, хүргэлтийн үйлчилгээ хийдэггүй байх юм?
-Та яг зөв хэллээ. АНУ-ын томоохон онлайн дэлгүүрүүд дэлхийн 100 гаруй улс руу ямар ч асуудалгүй хүргэлт хийдэг, харин энэ жагсаалтад нь Монгол улс хараахан багтаагүй байна. Зах зээлийн багтаамж, хаягжилтийн ойлголтын зөрүү гэх зэрэг олон зүйл шалтгаалдаг байх. Жишээ нь, манай хөрш БНХАУ-ын иргэд Америкийн онлайн дэлгүүрээс хүссэн бараагаа захиалаад гэрийнхээ хаягаар хурдан, шуурхай авчихдаг. Тиймээс бид энэ асуудлыг маш энгийнээр шийдэж өгсөн. Монголчууд маань заавал хэн нэгний авчирсан, хэд хэд нугалсан үнийн барааг худалдаж авалгүйгээр, өөрсдөө шууд дэлгүүрийнх нь үнээр тухайн зах зээлээс нь хүссэн бараагаа авах боломжтой.
-Уншигчдад тодорхой болгох үүднээс жишээ авч болох уу? Жишээ нь Amazon сайтаас гутал авъя гэж бодъё. Яаж би гэрийнхээ хаягаар авна гэсэн үг вэ?
-Та өөрт таалагдсан гутлаа сонгоод өөрийн олон улсын банкны картийг ашиглан захиалга хийхэд Amazon худалдааны сайт танаас хүргэлтийн хаяг шаардана. Мэдээж Монгол дахь гэрийн хаяг оруулах боломжгүй. Энэ тохиолдолд та бараагаа хүлээн авах хаяг дээрээ манай компанийн Лос Анжелес дахь албан ёсны хаягийг (4279 W 3rd St, Los Angeles, CA 90020) оруулж өгнө гэсэн үг. Мэдээж өөрийн бүтэн овог нэр, гар утасны дугаараа тодорхой бичиж өгөх нь чухал. Таны бараа манай хаягаар ирсэн даруйд бид ачааг нягталж, шалгасны дараа агаараар хамгийн богино хугацаанд Монгол руу илгээнэ. Өөрөөр хэлбэл, та Америкаас бараагаа захиал, хэд хоногийн дараа захиалсан бараагаа бүрэн бүтнээр нь гэрийнхээ хаягаар хүлээн ав. Ийм л амархан. Та гэрээсээ ч гарах шаардлагагүй, дэлгүүр хоршоонд явж байгаад мөнгө төгрөгөө алдах, гээх эрсдэлгүй. Ер нь бол Америкаас бараа захиалж авах нь Нарантуул захаас бараа авахаас амар гэж хэлж болно.
-Хэн ч Америкаас хүссэн бараагаа яг тэндхийн үнээр, ямар нэгэн нэмэлт зардалгүйгээр авч болно гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Эндээс захисан бараа тань өөрийн гэсэн үнэтэй. Үүн дээр манайхаар дамжаад таны гэрт очих хүртэл тээврийн зардлыг л нэмж төлнө гэсэн үг. Түрүүн дурдсан гутлыг худалдаж авлаа гэхэд тээврийн зардал нь ойролцоогоор 10 ам доллар болдог. Лос Анжелес хотоос Улаанбаатар руу нисэхэд 10 мянган км. Ийм хэмжээний зам туулах ачааны агаарын тээврийн хөлс 10 ам доллар, тэгээд хоёр, гуравхан хоногийн дотор гэдэг бол хамгийн боломжийн хямд үнэ юм.
-Зарим хүмүүс ямар бараа авахаа мэдэж байгаа ч өөрсдөө интернэтээр бараа захиалж авч чаддаггүй. Хэлний бэрхшээл гээд олон зүйл нөлөөлдөг. Энэ тохиолдолд танайх туслах уу?
-Тиймээ, манай үйлчлүүлэгчдийн дийлэнх нь энэ төрлийн хүмүүс байдаг. Хэлний бэрхшээлээс гадна олон улсын банкны картгүй, ямар бараа аль дэлгүүрт хамгийн хямд байдгийг тэр болгон мэддэггүй, эсвэл тийм зав чөлөө байдаггүй. Тийм учраас бидэнд ханддаг. Манай захиалгын мэргэжилтнүүд 7 хоногийн 24 цагийн турш захиалга хүлээн авч, барааг нь сонгоход тусалж, зөвлөн түргэн шуурхай үйлчилдэг. Ер нь манайх энэ чиглэлийн үйлчилгээгээрээ Монголд нэлээд сайн танигдсан. Учир нь хүмүүс бараа захиалахдаа үнийн санал авахын тулд 24-72 цаг хүлээх шаардлагатай болдог. Харин та манай фэйсбүүк хуудсаар (www.facebook.com/MgLogistics) дамжуулан бидэнтэй цагийн дотор холбогдон хамгийн түргэн, хялбар үйлчилгээг авах боломжтой.
-Америкаас захисан бараа маань Монголд ирлээ. Гэрийн хаягаар хүргэж өгөх үү, эсвэл танай Монгол дахь салбараас хүлээж авах уу?
-Манай ачаа Монголд тараагдаж эхэлсэн мөчөөс хүргэлтээр авах хүсэлтэй хүмүүсийнхээ ачааг гэрийн хаягаар хүргэж өгдөг үйлчилгээтэй. Зарим тохиолдолд үйлчлүүлэгчид маань бараагаа манай Монгол дахь төлөөлөгчийн газраас өөрийн биеэр очиж авдаг. Ачаа түгээх салбар Төв номын сан, хуучнаар “Бамбарууш” кафе хоёрын дунд байдаг “Орос худалдааны төв”-ийн хоёр давхарт байрладаг.
-Америкаас автомашин авах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Яг тэндхийн үнээр, зөвхөн ачаа, тээврийн зардлыг нь хариуцаад автомашин зуучлах боломжтой юу?
-Манайх контэйнерээр далайн тээвэрлэлт хийгээд 10 гаруй жил болж байна. Салбартаа мэргэшсэн, чадварлаг залуу боловсон хүчнээс бүрдсэн баг хамт олон төрөл бүрийн автомашиныг АНУ-ын зах зээлээс хамгийн хямд үнээр олж авахад тусална.
-Лос Анжелес хотод ер нь хэдий орчим монголчууд амьдардаг вэ? Монголчууд маань гэр бүл, найз нөхөд гээд Монгол руу ачаа явуулах эрэлт байнга гардаг байх?
-Тийм шүү. Лос Анжелес буюу манайхны хэлдгээр “Элэй” хотод дөрвөн мянга гаруй монголчууд амьдардаг гэсэн албан бус тоо байдаг. Дөрвөн мянган хүн гэдэг бол томоохон сумын төвийн дайтай гэсэн үг. Сумын төвд байдаг бүхий л үйлчилгээ энд байдаг гэж хэлж болно. Монгол зоогийн газар, үсчин, цэцэрлэг гээд манайхан эрвийх дэрвийхээрээ л хөдөлмөрлөж, монголчуудынхаа хүсэл, эрэлт хэрэгцээг хангаж байна. Энд амьдардаг монголчууд маань Монголд байгаа ар гэр, ойр дотныхондоо Америкаас аль чанартай гэснийг нь цаг үргэлж, илгээж байдаг. Үүнд нь манай компанийн хамт олон тус дэм болж байгаадаа баяртай байна.
-АНУ-аас бараа бүтээгдэхүүнээ татдаг Монголын аж ахуйн нэгжүүд танайхаар үйлчлүүлнэ биз?
-Тэгэлгүй яахав. Нийт үйлчлүүлэгчдийн маань дийлэнх хувь нь монгол компаниуд. Эдгээр компаниуд АНУ-аас ачаа, бараагаа хамгийн хямд үнээр тээвэрлэх сонирхолтой байдгаас гадна ачаа барааны найдвартай байдал, Монголд ирэх хугацаа зэрэгт өндөр шалгуур тавьдаг. Ялангуяа, уул уурхайн компаниуд аюулгүй байдалд хамгийн өндөр ач холбогдол өгдөг. Энэ бүх шалгуурыг манай үйлчилгээ бүрэн хангадаг учир манайхаар үйлчлүүлж буй компаниуд, хувь хүмүүс ачаа бараандаа санаа зовох зүйлгүй, сэтгэл амар байж болно.
-Америкаас Монгол руу ачаа тээвэр, зууч хийдэг олон компаниуд байдаг байх. Хүмүүс яагаад заавал танай компаниар үйлчлүүлэх ёстой вэ?
-Бидэнтэй ижил үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн хувийн компани бий. Үзүүлж буй үйлчилгээгээрээ адил төстэй боловч ялгарах давуу тал гэвэл бид хамгийн хурдан, хамгийн хялбар, хамгийн найдвартай үйлчилгээг амладаг, бас амласандаа хүрдэг. Дээр нь бид баталгаат хямд үнэ, найрсаг харилцааг санал болгогч мэргэжлийн баг хамт олон юм.
- Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танай компаний цаашдын зорилго?
-Үйлчилгээний байгууллагууд цаг үргэлж хөгжиж, дэвшиж байдаг. Тиймдээ ч бид шинийг эрэлхийлж, үйлчилгээний цар хүрээгээ тэлэн олон улсын хэмжээнд тээвэр зууч чиглэлээрээ мэргэших, илүү боловсронгуй замыг нээх мөн цаашлаад Монголынхоо нэрийн бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргах том зорилгыг урдаа тавин ажиллаж байна.
-Та бүхэнтэй холбогдох хаяг?
-АНУ дахь хаяг: 4279 W 3rd Street, Los Angeles, CA 90020. Утас: 323-690-5363. Монгол дахь төлөөлөгчийн газар: Сүхбаатар дүүрэг, Жамъяан гүний гудамж, “Баттрэйд Си” ХХК-ийн байр, 2 давхарт. (Төв номын сан, хуучнаар “Бамбарууш” кафе хоёрын дунд). Утас: 7575-5995
Ярилцсан Б.Бат